- Нүүр
- Сайдын тушаал
- МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ОЛГОХ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/180 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ОЛГОХ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад олгох үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээ нь дараах загвартай байна:
- Гэрчилгээ нь 20 х 30 см хэмжээтэй, цайвар шаргал өнгийн соёмбо бүхий дэвсгэртэй, захаараа өлзий хээн хүрээтэй байна.
- Гэрчилгээний дээд хэсэгт Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын логог байрлуулж, түүний доод хэсэгт "ГЭРЧИЛГЭЭ" гэж бичсэн байна.
- Гэрчилгээ нь дугаартай байна. Дугаарыг нэгж, аравт, зуутын оронтой тоогоор тэмдэглэх ба батламж олгосон огноог бичнэ.
- Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.
/Магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын нэр/
...................................................................................................
...................................................................................................... нь
Нийгмийн халамжийн үйлчилгээний чанарын шалгуур, стандартын шаардлага хангасан тул
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭВ.
20 ... оны ... сарын ... өдөр хүртэл хүчинтэй.
ДАРГА .................................................../ /
/гарын үсэг/ / овог нэр/
20 ... . .... . ...
/магадлан итгэмжлэлийн эхлэх он, сар, өдөр/
Сунгалтын хугацаа: . . . . оны . . . . дугаар сарын . . . . -ны өдөр
ДАРГА . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
/гарын үсэг/ / овог нэр/
- Батламжид нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.
- Батламжийн зүүн доод хэсэгт нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын логог сийлсэн нууцлалын тэмдэг байна.
Текст томруулах
A
A
A