- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 472
Улаанбаатар хот
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1, 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Шинэчлэн батлагдсан үндэсний товлолын дагуу дархлаажуулалтыг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A