A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 473

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН БОСГО ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7.1, 7.3, 7.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2024-2026 онд мөрдөх "Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт"-ийг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.

2.Шинэчлэн тогтоосон даатгалын босго үзүүлэлтийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгаж, Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-нд зөвлөсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 219 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН БОСГО ҮЗҮҮЛЭЛТ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2026-2028 онд мөрдөх "Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт"-ийг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.

2.Шинэчлэн тогтоосон даатгалын босго үзүүлэлтийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгаж, Санхүүгийн зохицуулах хороо (Т.Жамбаажамц)-д зөвлөсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 473 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН