A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 474

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7.2.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын баталгаа гаргах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН