A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/306

Улаанбаатар хот

Тушаалд нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны "Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай" 190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 109 гэсний дараа "ХХ100 Улаанбаатар хот–Чингис хаан олон улсын нисэх буудал–Төв аймгийн Зуунмод сум", чиглэлийн урт "66 км" гэж, мөн тушаалын 2 дугаар хавсралтын 2.89 гэсний дараа 2.90 "Улаанбаатар хот–"Чингис хаан" олон улсын нисэх буудал–Төв аймгийн Зуунмод сум" чиглэлийн зураглалыг тус тус нэмсүгэй.

2. Хот хоорондын нийтийн тээврийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнд тээвэрлэлтийн чиглэл, зураглалыг тусган, хэрэгжүүлж ажиллахыг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ (Б.Гүрсоронзон)-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлого зохицуулалтын газар (Э.Мөнхнасан), Хяналт-шинжилгээ,үнэлгээ, дотоод аудитын газар (А.Мөнхбат)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД С.БЯМБАЦОГТ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 05–ны өдрийн А/306 дугаар тушаалын хавсралт



Чиглэлийн нэр: "Улаанбаатар хот–"Чингис хаан" олон улсын нисэх буудал–Төв аймгийн Зуунмод сум"

Чиглэлийн дугаар: XX110

Чиглэлийн урт: 66 км