A

A

A

Бүлэг: 1979

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/476

дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН АСУУДЛЫГ

ШИЙДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ  БАРИМТ

БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Нэг. Иргэний харьяаллын асуудлыг

шийдвэрлэхэд шаардагдах  баримт бичиг

1.1.              Монгол Улсын харьяат болох,  иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:

1.1.1               Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой тусгана);

1.1.1.1 Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа /овог, нэрийг бичнэ/ дараагийн мөрөнд …… оны …… дугаар сарын……-ны өдөр /аймаг, сум, дүүрэг/-ийг бичнэ тэрний дараагийн мөрөнд өргөдлийнхөө агуулгыг бичиж хамгийн сүүлд өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичсэнийхээ дараа өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна;

1.1.2 Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхрийн, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);

1.1.2.1  Гурван үеийн намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа тодорхой бичиж өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна;

1.1.2.2  Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч овог, нэрээ бичээд миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийнхээ, 3-т өөрийнхөө эхнэр/нөхрийн намтрыг бичээд хамгийн сүүлд гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн гээд овог, нэрээ бичээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.

1.1.3 Мэдүүлгийн хуудас;

1.1.4  Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар;

1.1.5  Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;

1.1.6  Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагын албан ёсны лавлагааны хуулбар;

1.1.7  Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

1.1.8  16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

1.1.9  Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн хувьд түүнийг харьяалах улсын эрх бүхий байгууллагын буюу тухайн улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт, албан ёсны орчуулгын хамт;

1.1.10  Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусийн халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв/ байгууллагын тодорхойлолт;

1.1.11  Хууль ёсны амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих бичиг баримт;

1.1.11.1 Байгууллага аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

1.1.11.2   Үл хөдлөх эд хө рөнгийн гэрчилгээний хуулбар;

1.1.11.3   Амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад баримт бичиг;

1.1.12   Оршин суугаа газрын тодорхойлолт;

1.1.13   Гэрэл зураг 2 хувь;

1.1.14   Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

1.2.    Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч нь дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ;

 1.2.1  Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана);

  1.2.1.1   Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа /овог, нэрийг бичнэ/ дараагийн мөрөнд …… оны …… дугаар сарын ……-ны өдөр /оршин сууж байгаа улс, аймаг, сум, дүүрэг/-ийг бичнэ тэрний дараагийн мөрөнд өргөдлийнхөө агуулгыг бичиж хамгийн сүүлд өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичсэнийхээ дараа өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна;

 1.2.2    Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн);

  1.2.2.1  Гурван үеийн намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа тодорхой бичиж өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна;

  1.2.2.2  Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч овог, нэрээ бичээд миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийнхээ 3-т өөрийнхөө эхнэр/нөхрийн намтрыг бичээд хамгийн сүүлд гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн гээд овог, нэрээ бичээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна;

 1.2.3    Мэдүүлгийн хуудас;

 1.2.4   Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;

 1.2.5  Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан лавлагаа;

 1.2.6  16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 1.2.7 16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

 1.2.8   Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөл, албан ёсны орчуулгын хамт;

 1.2.9   Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт;

  1.2.9.1   Шүүх;

  1.2.9.2   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

  1.2.9.3   Татварын байгууллага;

  1.2.9.4   Сургалтын төрийн сан;

 1.2.10   Гэрэл зураг 2 хувь;

 1.2.11   Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

1.3  Харьяатын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчаас энэ жагсаалтын 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зохих бичиг баримтыг шаардана;

1.4  Иргэний харьяаллын асуудлаар хүсэлт гаргагч нь гэр бүлийн гишүүдийн хамт /0-16 нас/ Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох, харьяатаас гарахыг хүсвэл өргөдлөө хамтран гаргаж болно.

 

Хоёр. Бусад

2.1  Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, он дарааллын дагуу тодорхой, дэлгэрэнгүй бичнэ;

2.2  Тодорхой заасан хуулбар баримт бичгүүд нь нотариатаар гэрчлэгдсэн, гадаад хэл дээрх баримт бичгүүд албан ёсоор орчуулагдсан байна.

 

 

 

 

 

--оОо--