A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 29

Ховд

ДУЛААНЫ "БАДАМЛАХ ДӨЛ " ХХК-Н ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Жаргалант сумын төвийн дулааны "Бадамлах дөл ХХК-н эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, ''Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл''-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг дулааны "Бадамлах дөл ХХК"-н захирал /Д.Сурмаажав/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2016 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулан, хяналт тавьж ажиллахыг орон тооны бус гишүүн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Эрдэнэбат/-д, орон тооны гишүүн /Р.Янжмаа/-д даалгасугай.

ДАРГА Х.БАТБОЛД

ГИШҮҮД Д.ЭРДЭНЭБАТ

Р.ЯНЖМАА