- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ДААТГАГЧ БОЛОН ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ДАГАЖ МӨРДӨХ ҮЗҮҮЛЭЛТ
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны
02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
ДААТГАГЧ БОЛОН ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ДАГАЖ МӨРДӨХ ҮЗҮҮЛЭЛТ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох, түүнд хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч нь Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, Компанийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хороо болон бусад холбогдох байгууллагаас баталсан дүрэм, журам, заавар, аргачлалыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөж ажиллана.
Хоёр. Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
2.1.Даатгагчийн дүрмийн сан (хувь нийлүүлсэн хөрөнгө)-гийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай бүр Хороонд мэдэгдэх ба Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг бусдад худалдах, шилжүүлэх, өмчлөх, барьцаалахад дараах шаардлага тавигдана. Үүнд:
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.1.1.даатгагчийн дүрмийн сан (хувь нийлүүлсэн хөрөнгө)-д оруулах мөнгөн хөрөнгө нь хууль ёсны орлогын эх үүсвэрээс бүрдсэн байх;
2.1.2.хувьцаа эзэмшигч этгээд нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох шалгуурыг хангасан байна.
2.2.Даатгагч нь албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлага тавигдана. Үүнд:
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.2.1.албан журмын даатгалын үйл ажиллагаанд ашиглах программ хангамж, мэдээллийн сангийн бүртгэл хөтлөх боловсон хүчинтэй байх;
/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.2.2.даатгагч нь даатгалын тохиолдлыг шалгах шуурхай албыг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн байх эсвэл цахимаар даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авах, мэдээллийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх дэвшилтэт технологийн шийдэлтэй байна.
2.3.Энэ журмын 2.1-2.2-д заасан хүсэлтийг энэ журмын 3 дугаар хавсралтад заасан заавар болон СЗХ04003 маягтын дагуу гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (А, Б)-д дурдсан баримт бичгийн бүрдлийг хавсарган Хороонд ирүүлнэ.
/Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.4.Хороо энэ журмын 2.1-2.2-д заасан зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг баримт бичгийн бүрдэл хангагдсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.5.Хороо энэ журмын 2.4 дахь заасан мэдээллийг Хорооны цахим хуудаст байршуулж нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.6.Даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сан (хувь нийлүүлсэн хөрөнгө)-гийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахад дараах шаардлага тавигдана. Үүнд:
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.6.1.дүрмийн сан (хувь нийлүүлсэн хөрөнгө)-д оруулах мөнгөн хөрөнгө нь хууль ёсны орлогын эх үүсвэрээс бүрдсэн байх;
2.6.2.хувьцаа эзэмшигч этгээд нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох шалгуурыг хангасан байна.
2.7.Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн эрх бүхий албан тушаалтан нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.7.1.эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох шалгуурыг хангасан байх;
2.7.2.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ, сертификат авсан байна.
2.7.3.эрх бүхий албан тушаалтан нь даатгалын тухай хууль тогтоомжоор хориглоогүй, даатгуулагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй давхар ажил эрхлэх тохиолдолд тухайн даатгалын байгууллагын хувьцаа эзэмшигчид, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрсөн талаарх тодорхойлолтыг авсан байна.
/Энэ заалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.8.Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч нь эрхэлж буй сайн дурын даатгалын хэлбэрийн хүрээнд мэргэшсэн боловсон хүчинтэй байх ба эрхлэх сайн дурын даатгалын хэлбэрийг Хороонд тухайн үйл ажиллагааг эрхлэхээс өмнө урьдчилан мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.9.Даатгалын зуучлагч нь давхар даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлага тавигдана. Үүнд:
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.9.1.энэ журмын 4.1-4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;
2.9.2.даатгалын андеррайтингийн чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай давхар даатгалын мэргэшсэн ажилтантай байна.
2.10.Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч компанийн оноосон нэрийг өөрчлөх тохиолдолд Хороонд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.11.Энэ журмын 2.6-2.9 дэх хэсэгт заасан хүсэлтийг энэ журмын 3 дугаар хавсралтад заасан заавар болон СЗХ04004 маягтын дагуу гаргаж, энэ журмын 2 дугаар хавсралт (В, Г, Д, Е, Ё)-д дурдсан баримт бичгийн бүрдлийг хавсарган Хороонд ирүүлэх бөгөөд дээрх шаардлагыг хангасан тохиолдолд Хороо өөрийн цахим хуудсанд байршуулна.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.12.Хороо энэ журмын 2.6-2.10 дэх хэсэгт заасан бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж, баримт бичгийн бүрдэл хангагдсан өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор бүртгэнэ.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.13.Хороо энэ журмын 2.12 дахь хэсэгт заасан бүртгүүлэх хүсэлтийг хянаад, энэ талаар Хорооны цахим хуудсанд байршуулснаар бүртгэгдсэнд тооцно.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.14.Хороо энэ журмын 2.1-2.2-д заасан зөвшөөрөл, 2.6-2.10 дэх хэсэгт заасан бүртгэлийн хүсэлтийг хянан шийдвэрлэх явцад даатгагч, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн үйл ажиллагааны онцлогтой нь холбогдуулан нарийвчилсан нэмэлт тайлбар, тодруулга болон баримт бичиг ирүүлэхийг шаардаж болно.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.15.Энэ журмын зөвшөөрөл олгох болон бүртгүүлэх үйл ажиллагаа нь энэ журам, холбогдох бусад хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь нотлогдсон, мөн зөвшөөрөл, бүртгэл хүсэж ирүүлсэн баримт бичгийг энэхүү журмын шаардлагад нийцүүлж бүрдүүлэх хугацаа нь хүсэлт гаргасан өдрөөс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн бол холбогдох зөвшөөрөл олгох болон бүртгэхээс татгалзах бөгөөд энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.16.Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн хаягийн өөрчлөлт, салбар, төлөөлөгчийн газар нээх, татан буулгах, өөрчлөн байгуулах болон салбар, төлөөлөгчийн газрын удирдлага, ажлын байрны хаяг өөрчлөгдөх тухай бүр энэ журмын 3 дугаар хавсралтад заасан зааврын дагуу СЗХ04007 мэдэгдлийн маягтыг бөглөж, энэ журмын 2 дугаар хавсралт (Ж)-д дурдсан баримт бичгийн бүрдлийг хавсарган Хороонд цахимаар ирүүлэх ба Хороо ирүүлэх өөрчлөлтийг өөрийн цахим хуудсанд байршуулна.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.17.Хороо энэ журмын 2.16 дахь хэсэгт заасан өөрчлөлтийг өөрийн цахим хуудаст байршуулснаар өөрчлөлтийг бүртгэгдсэнд тооцно.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.18.Даатгагч нь даатгалын бүтээгдэхүүнийг шинээр болон нөхцөл шаардлагыг шинэчлэн зах зээлд борлуулахаас өмнө тухай бүр энэ журмын 3 дугаар хавсралтад заасан зааврын дагуу СЗХ04008 мэдэгдлийн маягтыг бөглөж, энэ журмын 2 дугаар хавсралт (З)-д дурдсан баримт бичгийн бүрдлийг хавсарган Хороонд цахимаар мэдэгдэх ба тус бүтээгдэхүүний мэдээллийг Хороо өөрийн цахим хуудсанд байршуулсны дараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулна. Хороо нь даатгалын бүтээгдэхүүний онцлог цар хүрээнээс хамааран тусгайлсан шаардлага тавьж болно.
2.19.Хороо нь даатгагчийн даатгалын бүтээгдэхүүнийг даатгагчийн төлбөрийн чадвар, нийтийн болон даатгуулагчийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл, мөн даатгагч, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн салбар, төлөөлөгчийн газар нь энэ журмын холбогдох шаардлага болон бусад хууль, тогтоомжийн шаардлагыг хангаж ажиллаагүй бол Хорооны цахим хуудаснаас хасаж олон нийтэд мэдээлэх ба энэ талаар тухайн этгээдэд албан бичгээр болон цахимаар мэдэгдэнэ.
2.20.Хороонд бүртгэгдсэн үйл ажиллагаа нь энэ журмын холбогдох шаардлага болон бусад хууль, тогтоомжийн шаардлагыг хангаж ажиллаагүй бол уг үйл ажиллагааг бүртгэлээс хасаж энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг тухайн этгээдэд албан бичгээр мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
Гурав. Даатгагчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт
3.1.Даатгагч нь дараах зарчим, нөхцөл, шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.1.1.Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах материаллаг нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.1.2.Даатгагчийн үйл ажиллагааг шударга, зохистой явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.1.3.Зохистой засаглалын зарчим, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн байх;
3.1.4.Хүний нөөц, боловсон хүчнийг мэргэшүүлэх, тэдгээрийн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.1.5.Мэдээллийн үнэн бодит, ил тод байдлыг хангах;
3.1.6.Холбогдох байгууллага болон даатгуулагч, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
3.2.Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:
3.2.1.байнгын ажлын байртай байх;
3.2.2.шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх;
3.2.3.санхүү, даатгал, бүртгэлийн программ хангамжтай байх;
3.2.4.даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон компанийн нэртэй ижил нэр, лого, хэвлэмэл хуудас, даатгалын гэрээ, даатгалын гэрээний баталгаа зэргийг ашиглахгүй байх;
3.2.5.компаниас гарсан шийдвэр болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх дотоод журам, заавар, нягтлан бодох бүртгэлийн, даатгалын баримт бичгийг архивлан хадгална.
3.3.Даатгагчийн үйл ажиллагааг шударга, зохистой явуулах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:
3.3.1.Хорооноос баталсан даатгалын зах зээлд оролцогчдын ёс зүйн журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөж ажиллах;
3.3.2.Энэ журамд заасан даатгалын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг хангасан, үйлчлүүлэгч, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, судалгаа, хөгжүүлэлт, актуар тооцоолол, хяналтын үйл ажиллагааг нарийвчлан тусгасан даатгалын бүтээгдэхүүн боловсруулах журмын дагуу боловсруулсан болон Хорооны цахим хуудсанд мэдээлэл нь байршсан даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах;
3.3.3.Компанийн гэрээ байгуулан хамтран ажиллаж буй даатгалын мэргэжлийн оролцогч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй бол Хороонд мэдэгдэж, хамтран ажиллахаас татгалзах;
3.3.4.давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани нь зөвхөн тухайн үйл ажиллагааг дагнан эрхэлнэ.
3.4.Зохистой засаглалын зарчим, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:
3.4.1.даатгагчийн бүтцэд төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, эрсдэлийн удирдлагын нэгж, үйлчлүүлэгчийн өргөдөл, гомдлыг барагдуулах эрх ашгийг хамгаалдаг нэгжтэй байх эсхүл тэдгээрийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжүүдийг байгуулж, нэгжүүд нь өөр хоорондоо хараат бус хяналт тавих тогтолцоог бүрдүүлсэн байна.
3.4.2.нийт таваас доошгүй гишүүн бүхий төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/-тэй байх, тэдгээрийн нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байх ба ТУЗ нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана:
3.4.2.1.даатгагчийн гүйцэтгэх удирдлагад хяналт тавих, түүний ажлын үр дүнгийн тайланг улиралд нэгээс доошгүй удаа авч хэлэлцэх, хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш хандах;
3.4.2.2.даатгагчийн тогтвортой үйл ажиллагаа, урт хугацааны зорилттой уялдсан байгууллагын бизнесийн зорилго, түүнд хүрэх бодлого стратеги болон эрсдэлийн удирдлага, дотоод аудит, хяналтын загвар бүтцийг тогтоох;
3.4.2.3.даатгагчийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, эрсдэлийн удирдлага, санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилт, даатгагчийн бүтцийн өөрчлөлт зэрэг гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих;
3.4.2.4.Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартын шаардлагыг хангасан байгууллагыг сонгон шалгаруулж, хөндлөнгийн аудит хийлгэх;
3.4.2.5.даатгагчийн дотоод аудитын асуудал эрхэлсэн нэгжээс хийсэн шалгалтын акт материал, ажлын тайлан зэргийг тухай бүр авч хэлэлцэн, зохистой засаглал болон дотоод хяналтын тогтолцоог сайжруулах талаар Гүйцэтгэх удирдлагад үүрэг даалгавар өгөх, тэдгээрийн хэрэгжилт, авсан арга хэмжээг үнэлэх;
3.4.2.6.Хорооноос баталсан "Компанийн засаглалын кодекс"-ын зарчимд нийцүүлэн дараах бодлогын баримт бичиг, дүрэм, журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана:
3.4.2.6.а. ТУЗ-ийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам;
3.4.2.6.б. ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, тэдгээрийн ажиллах журмыг батлах
3.4.2.6.в. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр ;
3.4.2.6.г. гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны ерөнхий заавар ;
3.4.2.6.д. дотоод хяналтын бодлого ;
3.4.2.6.е. ёс зүйн дүрэм ;
3.4.2.6.ё. Хүний нөөцийг хөгжүүлэх бодлого ;
3.4.2.6.ж. Хорооноос шаардсан бусад.
3.4.3.даатгагчийн гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана:
3.4.3.1.даатгагчийн стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө, жилийн төсөв, бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагаанд мөрдөж ажиллах бодлого, дүрэм, журам, зааврыг боловсруулж, ТУЗ-өөр батлуулах ба дараах журам, бодлогыг заавал боловсруулсан байна. Үүнд:
3.4.3.1.а. үйлчлүүлэгч, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, судалгаа, хөгжүүлэлт, актуар тооцоолол, дотоод хяналтын үйл ажиллагааг нарийвчлан тусгасан даатгалын бүтээгдэхүүн боловсруулах журам ;
3.4.3.1.б. технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг хөгжүүлэх бодлого, журам ;
3.4.3.1.в. компанийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөгөө ;
3.4.3.1.г. Хорооноос шаардсан бусад.
3.4.3.2.ТУЗ-өөс баталсан төлөвлөгөө, бодлого, дүрэм, журам, заавар, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, мөрдүүлэх;
3.4.3.3.компанийн ажилтныг албан үүргээ сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл гүйцэтгэх удирдлагад бичгээр мэдэгдэх тогтолцоог бүрдүүлэх;
3.4.3.4.даатгагчийн эрсдэлийн удирдлагыг хангах талаар тогтоосон хязгаарлалт, Хорооноос тогтоосон төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт алдагдсан тохиолдолд зохих арга, хэмжээг авч хэрэгжүүлэх;
3.4.3.5.даатгагчийн үйл ажиллагааны онцлог болон учирч болзошгүй эрсдэлийн түвшинтэй уялдуулан удирдлагын мэдээллийн системийн үйл ажиллагаа болон түүний аюулгүй байдлыг хангах хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
3.4.3.6.даатгагчийн хувьцаа эзэмшигч болон ТУЗ-өөс гаргасан шийдвэр нь хууль тогтоомжийг зөрчих, даатгагчийн үйл ажиллагаанд ноцтой эрсдэл учруулах магадлалтай бол уг үүргийг биелүүлэхээс татгалзах бөгөөд энэ талаар Хороонд мэдэгдэх;
3.4.3.7.үйлчлүүлэгч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавих ба өргөдөл, гомдлыг цаг тухай бүрд зөв шударгаар шийдвэрлэх хариуцлага хүлээнэ.
3.4.4.ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь эрсдэлийн удирдлагын нэгжийг бие даасан хэлбэрээр зохион байгуулж, даатгагчид учирч болох эрсдэлийг удирдах, хянах тогтолцоог бүрдүүлэх ба эрсдэлийн удирдлагын нэгжийн ажилтны эрх үүрэг, шийдвэр гаргах эрх мэдэл, хариуцлагын тогтолцоо болон тайлагнах зарчмыг нарийвчлан тогтоосон байна.
3.4.5.Эрсдэлийн удирдлагын нэгж нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана:
3.4.5.1.даатгагчид учирч болох эрсдэлийг нээн илрүүлэхэд шаардагдах зохих эрх мэдэл, даатгагчийн дотоод мэдээллийн систем дахь бүх мэдээлэлд нэвтрэх эрх, хангалттай тооны боловсон хүчин, төсөв хөрөнгө, техник хангамж, нөөцтэй байх ба үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээллээр хангагдсан байна.
3.4.5.2.даатгагчийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, түүний хэрэгжилт болон эрсдэлийн ерөнхий түвшний талаар ТУЗ-ийн дэргэдэх эрсдэлийн хороонд тодорхой хугацаанд давтамжтайгаар тайлагнана.
3.4.5.3.эрсдэлийн удирдлагын нэгжийн удирдах албан тушаалтан тухайн эрсдэлийн даатгагчид учруулах үр дагаврыг үнэлэх, дүгнэх чадвартай байна.
3.4.5.4.учирч болох эрсдэлийг компанийн нэгдэл, охин, хараат компаниуд, салбар нэгж, даатгагчийн үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн тус бүрээр болон нэгдсэн байдлаар тогтоож, дүн шинжилгээ хийнэ.
3.5.Хүний нөөц, боловсон хүчнийг мэргэшүүлэх, тэдгээрийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд :
3.5.1.Хорооноос актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан актуарчтай байх ба актуарчийн үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.5.2.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтантай байх;
3.5.3.Эрхэлж буй даатгалын хэлбэрийн мэргэшсэн боловсон хүчинтэй байх;
3.5.4.Ажилтнуудаа мэргэшүүлэх талаар сургалтын хөтөлбөр, бодлоготой байх;
3.5.5.Даатгагчийн орон тооны ажилтан, эрх бүхий ажилтан нь даатгалын мэргэжлийн оролцогчийн орон тооны ажилтан, эрх бүхий ажилтнаар ажиллахгүй байх;
3.5.6.Хорооноос шаардсан бусад.
3.6.Мэдээллийн үнэн бодит, ил тод байдлыг хангах хүрээнд дараах шаардлага тавигдана. Үүнд:
3.6.1.даатгалын бүтээгдэхүүн, түүний боловсруулалт, хөгжүүлэлтийн үйл явцад ашигласан болон учирч болзошгүй эрсдэл тус бүрээр актуарын тооцоололд шаардагдах нарийвчилсан мэдээлэл, даатгуулагч, даатгалын гэрээ, зүйл, даатгалын зах зээлд холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн санг үүсгэн, тогтмол баяжуулж ажиллана.
3.6.2.даатгагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, хувьцаат компани, гадаадын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ байгуулсных нь төлөө даатгалын төлөөлөгчид олгосон төлбөр хөлс, даатгуулагч, даатгалын гэрээний талаарх мэдээллийг улирал бүр өөрийн цахим хуудсанд олон нийтэд ил тод зарлан мэдээлнэ.
3.6.3.даатгагч нь даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлсэн хөлс төлбөрийг арилжааны банк дахь даатгалын төлөөлөгчийн дансанд бэлэн бусаар шилжүүлэн олгоно.
3.6.4.Даатгагч нь дараах мэдээллийг заавал агуулсан өөрийн цахим хуудастай байна:
3.6.4.1.Компанийн ерөнхий мэдээлэл /Танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалт, компанийн энгийн хувьцааны 10-с дээш хувийг эзэмшигчид, жилийн үйл ажиллагааны тайлан, эзэмшиж байгаа хөрөнгийн бүртгэл/
3.6.4.2.Удирдлага /Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтан/
3.6.4.3.Санхүүгийн мэдээлэл /Санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг, даатгалын хураамжийн нийт орлого, нийт нөхөн төлбөр олголт/
3.6.4.4.Өргөдөл гомдол шийдвэрлэлт /Ирүүлсэн өргөдөл гомдол, шийдвэрлэсэн өргөдөл гомдол, өргөдөл гомдолтой холбоотой Хорооны шийдвэрийн хэрэгжилт/
3.6.4.5.Даатгалын бүтээгдэхүүн, цахим даатгалын бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга /даатгалын эрсдэл, хураамж, үнэлгээ, нөхөн төлбөр, нөхөн төлбөр олгох олгохгүй нөхцөл зэргийг тусгасан/
3.6.4.6.Даатгагчийн ерөнхий захиргаа болон салбарын хаяг, холбоо барих утас, цахим шуудан
3.6.4.7.Өргөдөл, гомдол хүлээн авах нэгжийн холбоо барих утас, цахим шуудан
3.7.Холбогдох байгууллага болон даатгуулагч, хэрэглэгчдийг мэдээллээр хангах хүрээнд дараах шаардлагыг хангаж ажиллана. Үүнд:
3.7.1.даатгалын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Хороонд тогтоосон хугацаанд ирүүлэх ба шаардлагатай тохиолдолд Хороо нь нэмэлт, нарийвчилсан мэдээллийг авч болно.
3.7.2.энэ журмын 3.6.1-д заасан мэдээллийн сангаас Хороо шаардсан тохиолдолд холбогдох мэдээллийг тухай бүр шаардсан хугацаанд ирүүлнэ.
3.7.3.даатгагч нь даатгалын залилангийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлоготой байх ба даатгалын залилангийн бүртгэлийг хөтөлж, Хорооноос шаардсан хугацаанд тухай бүр ирүүлнэ.
3.7.4.үйлчлүүлэгч, даатгуулагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн болон нөхөн төлбөр шийдвэрлэлтийн тайлан мэдээг улирал бүрийн санхүүгийн тайлангийн хамт Хороонд ирүүлнэ.
3.7.5.даатгуулагчийг энэ журмын 7 дугаар бүлэгт заасан холбогдох мэдээллээр хангаж ажиллана.
3.8.Даатгагчийн салбар нь дараах шаардлагыг хангасан байна:
3.8.1.Хорооны цахим хуудсанд холбогдох мэдээлэл нь байршсан байх;
/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
3.8.2.зөвхөн тухайн байгууллагын оноосон нэрийг хэрэглэх ба салбарын үйл ажиллагааг зохицуулах журамтай байх;
3.8.3.тодорхой хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг бие даан шуурхай шийдвэрлэдэг байх бөгөөд нөхөн төлбөр олгохтой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих дотоод журамтай байх;
3.8.4.санхүүгийн болон даатгалын анхан шатны баримтууд, хохирлын нөхөн төлбөрийн материалууд, мөн салбарын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг архивлан хадгалдаг байх;
3.8.5.үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хязгаарлалтаа тодорхойлсон, хаяг, байршил нь тодорхой, байнгын ажлын байртай байх;
3.8.6.удирдлага, ажилтан, гэрээт ажилтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан "нийтийн албан тушаалтан" биш байх;
3.8.7.үйл ажиллагааг хэвийн явуулах тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
3.8.8.нэгж нь компанийн ерөнхий захиргаа болон бусад нэгжүүдтэйгээ мэдээллийн нэгдсэн нэг сүлжээнд холбогдож, мэдээлэл, тайлагнал дамжуулдаг байх;
3.8.9.тухайн нутаг дэвсгэрт салбар нээн ажиллуулахтай холбогдсон зах зээлийн судалгаатай байх;
3.8.10.эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэрийг тодорхой тусгасан, салбарын дотоод хяналт болон бусад үйл ажиллагааг зохицуулах журамтай байх;
3.8.11.арилжааны банкны салбарт данстай байх;
3.8.12.жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд шуурхай албыг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ба зам тээврийн ослын хохирлын хэмжээг газар дээр нь очиж тогтоох зориулалтын автомашинтай, түүнчлэн даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг программ хангамж ашиглан цуглуулах, нөхөн төлбөртэй холбоотой баримт бичгийг цахимаар авах боломжийг бүрдүүлж ажиллах ба даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл оруулж хадгалах, шаардлагатай мэдээг мэдээллийн санд өгч нэгтгүүлэх интернэтэд холбогдсон, программ хангамжтай байх;
3.8.13.шуурхай албаны үйл ажиллагааг Албан журмын даатгагчдын холбоо эсхүл дээрх шаардлагыг хангасан шуурхай албаны үйлчилгээг үзүүлдэг байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно. Даатгагчтай гэрээ байгуулсан шуурхай албаны үүрэг гүйцэтгэгч байгууллага нь энэ журмын 3.18.12-д заасан шаардлагыг хангасан байх;
3.8.14.даатгагчийн салбар нь "Даатгалын багц дүрэм"-ийн 11 дүгээр хавсралт "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчоос тайлан, мэдээ, өргөдөл гаргах заавар"-ын дагуу гаргасан тайлан мэдээг улирал бүр Санхүүгийн зохицуулах хорооны аймаг, нийслэл, дүүрэг дэх орон нутгийн төлөөлөгчид хүргүүлж байна.
3.9.Даатгагчийн төлөөлөгчийн газар нь дараах шаардлагыг хангасан байна:
3.9.1.Хорооны цахим хуудсанд холбогдох мэдээлэл нь байршсан байх;
/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
3.9.2.төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг архивлан хадгалдаг байх;
3.9.3.үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хязгаарлалтаа тодорхойлсон, хаяг, байршил нь тодорхой, байнгын ажлын байртай байх;
3.9.4.үйл ажиллагааг хэвийн явуулах тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
3.9.5.нэгж нь компанийн ерөнхий захиргаа болон бусад нэгжүүдтэйгээ мэдээллийн нэгдсэн нэг сүлжээнд холбогдож, мэдээлэл, тайлагнал дамжуулдаг байх;
3.9.6.даатгагчийн төлөөлөгчийн газар нь Компанийн тухай хуулийн 7.2-т зааснаас бусад үйл ажиллагааг эрхлэхгүй.
Дөрөв. Даатгалын зуучлагчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт
4.1.Ердийн болон урт хугацааны даатгалын зуучлагчийн дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийн доод хэмжээ нь 20.0 /хорин/ сая төгрөг, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 70.0 /далан/ сая төгрөг байна.
4.2.Жил бүр мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх ба мэргэжлийн хариуцлагын даатгалын үнэлгээний доод хязгаар нь 100.0 /нэг зуун/ сая төгрөг, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх бол 200.0 /хоёр зуун/ сая төгрөг байна.
4.3.Даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдох дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
4.3.1.хаяг байршил нь тодорхой, байнгын ажлын байртай байх;
4.3.2.хоёроос доошгүй орон тооны ажилтантай байх;
4.3.3.компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах техник тоног төхөөрөмжтэй байх;
4.3.4.компанийн нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлан тодруулга гаргах нягтлан бодогчтой байх ба нягтлан бодогч өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх;
4.3.5.компаниас гаргасан шийдвэр болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх дотоод дүрэм, журам, заавар, эрх зүйн баримт бичгийг архивлан хадгалах;
4.3.6.Зуучилсан даатгалын гэрээний дэлгэрэнгүй бүртгэлийг тухай бүр хөтөлж, харилцагч, үйлчлүүлэгчийн мэдээллийн сан үүсгэх;
4.3.7.Даатгалын зуучлалын гэрээ болон хамтран ажиллах гэрээг монгол хэл дээр үйлдэх, эсхүл монгол хэл дээр хөрвүүлсэн байх, мөн тэдгээрийг архивлан хадгалсан байна.
4.3.8.Даатгалын зуучлагчийн бүтэц зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн бодлоготой холбогдох дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
4.3.8.а. компанийн хувьцаа эзэмшигчид нь өөр аль нэг даатгалын байгууллагын ТУЗ-ийн дарга, гишүүн, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, эрх бүхий албан тушаалд томилогдон ажиллаагүй байх;
4.3.8.б. ажилтнуудаа мэргэшүүлэх талаар сургалтын хөтөлбөр, бодлоготой байх ба Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад 2 жил тутамд хамруулсан байна.
4.4.Даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг шударга, ил тод явуулахтай холбогдох дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
4.4.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын хураамжийн орлогыг дамжуулан шилжүүлэх тохиолдолд зуучилсан даатгалын хураамжийн орлогыг компанийн бусад орлогоос тусдаа дансанд төвлөрүүлэх бөгөөд уг орлогыг холбогдох гэрээнд заасан хугацааны дотор даатгагчид шилжүүлэх;
4.4.2.Даатгалын мэргэжлийн оролцогчийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд Компанийн тухай хуулийн 31.3-т "Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй." гэж заасны дагуу шийдвэрлэнэ;
4.4.3.Касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийн хэмжээ нийт активын 5 хувиас хэтрэхгүй байх;
4.4.4.Зуучилсан даатгалын гэрээнд даатгалын зуучлагч гарын үсэг зурж, тэмдэг дарсан байх;
4.4.5.Даатгалын зуучлагч нь даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийн асуудлаар зөвлөгөө туслалцаа үзүүлж болох бөгөөд ийнхүү туслалцаа үзүүлсний хөлсийг даатгагчаас олгох даатгалын нөхөн төлбөрөөс суутган авахгүй байх;
4.4.6.Даатгалын зуучлагч нь Хорооноос баталсан "Компанийн засаглалын кодекс"-ын зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана;
4.4.7.даатгалын гэрээ байгуулахаас өмнө дараах мэдээллийг даатгалын зуучлагч нь үйлчлүүлэгчид өгсөн байна:
4.4.7.а. өөрийн компанийн мэдээлэл; /Тухайлбал: даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ гэх мэт/
4.4.7.б. үйл ажиллагааны төрөл, чиглэл;
4.4.7.в. хамтран ажиллаж буй даатгалын компаниудын талаар мэдээлэл.
4.5.Даатгалын зуучлагчийн салбар, төлөөлөгчийн газар нь дараах шаардлагыг хангасан байна:
4.5.1.Хорооны цахим хуудсанд холбогдох мэдээлэл нь байршсан байх;
/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
4.5.2.үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хязгаарлалтаа тодорхойлсон, хаяг, байршил нь тодорхой, байнгын ажлын байртай байх;
4.5.3.салбарын удирдлага, ажилтан, гэрээт ажилтнаар ажиллах этгээд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад заасан "нийтийн албан тушаалтан" биш байх;
4.5.4.үйл ажиллагааг хэвийн явуулах тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
4.5.5.нэгж нь компанийн ерөнхий захиргаа болон бусад нэгжүүдтэйгээ мэдээллийн нэгдсэн нэг сүлжээнд холбогдож, мэдээлэл, тайлагнал дамжуулдаг байх;
4.5.6.эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэрийг тодорхой тусгасан, салбарын дотоод хяналт болон бусад үйл ажиллагааг зохицуулах журамтай байх;
4.5.7.Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн 1-ээс доошгүй ажилтантай байх.
4.6.Даатгалын зуучлагч нь банк бол энэ журмын 4.1-4.4-т заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
4.6.1.банкны бүтцэд даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хариуцах тусгайлсан нэгжтэй байх ба даатгалын салбарт ажиллаж байсан туршлагатай 1-ээс доошгүй ажилтантай байх;
4.6.2.Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтнуудын бүртгэл болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа явуулж буй банкны нэгжийн бүртгэлийг тогтмол хөтөлж, уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүр Хороонд цахимаар мэдэгдэх;
4.6.3.банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан хариуцсан захирал өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх;
4.6.4.даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг Банкны тухай хуульд заасан банкны нэгжээр дамжуулан хийж болох бөгөөд тус нэгжийн даатгалын гэрээ байгуулах ажилтнууд нь Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх;
4.6.5.даатгалын зуучлагчийн үйл ажиллагаатай холбоотой гүйлгээг Хороонд бүртгүүлсэн банкны харилцах дансыг ашиглаж хийх;
4.6.6.давхар даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэхгүй;
4.6.7.Даатгалын компанитай байгуулах хамтран ажиллах гэрээнд зуучлан борлуулах даатгалын бүтээгдэхүүнийг тодорхой зааж, тусгасан байх;
4.6.8.Хороо энэ журмын 4.6.2-т заасан бүртгэлийн холбогдох хэсгийг Хорооны цахим хуудсанд байршуулж олон нийтэд мэдээлэх ба даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж буй банкны нэгжийн мэдээлэл нь Хорооны цахим хуудсанд байршсан байх;
4.6.9.Даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж буй тухайн банкны нэгж болон Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтнуудын мэдээллийг тухайн банк нь өөрийн цахим хуудсанд байршуулсан байна.
Тав. Даатгалын хохирол үнэлэгчид тавигдах шаардлага,
дагаж мөрдөх үзүүлэлт
5.1.Даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийн доод хэмжээ нь Улаанбаатар хотод 10.0 /арван/ сая төгрөг, хөдөө орон нутагт 7.0 /долоо/ сая төгрөг байх ба дүрмийн сангийн мөнгөн хөрөнгийг зээлийн хөрөнгөөр бүрдүүлээгүй бөгөөд хууль ёсны орлогын эх үүсвэрээс бүрдүүлсэн болохыг нотолсон байх.
5.2.Жил бүр мэргэжлийн хариуцлагаа даатгуулсан байх ба мэргэжлийн хариуцлагын даатгалын үнэлгээний доод хязгаар нь 100.0 сая төгрөг байна.
5.3.Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдох дараах шаардлагыг хангасан байна:
5.3.1.Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах техник тоног төхөөрөмжтэй байх;
5.3.2.Компанийн нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлан тодруулга гаргах нягтлан бодогчтой байх ба нягтлан бодогч өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх;
5.3.3.Компаниас гаргасан шийдвэр болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх дотоод дүрэм, журам, заавар, хохирол үнэлгээний тайлан, бусад эрх зүйн баримт бичгийг архивлан хадгалах;
5.3.4.Даатгалын хохирол үнэлэгчийн бүтэц зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн бодлоготой холбогдох дараах шаардлагыг хангасан байна:
5.3.4.а. Хоёроос доошгүй орон тооны ажилтантай байх;
5.3.4.б. Компанийн хувь нийлүүлэгчид нь өөр аль нэг даатгалын байгууллагын ТУЗ-ийн дарга, гишүүн, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, эрх бүхий албан тушаалд томилогдон ажиллаагүй байх.
5.4.Даатгалын хохирлын үнэлгээ хийх бэлтгэл ажил нь дараах шаардлагад нийцсэн байна:
5.4.1.хохирлын үнэлгээний стандарт, аргачлал, дүрэм, журам, норм, норматив болон шаардлагатай бусад материалыг бэлтгэсэн байх;
5.4.2.даатгалын хохирлын үнэлгээ хийхэд шаардагдах баримт бичгийг үйлчлүүлэгчээс гаргуулан авсан байх;
5.4.3.даатгалын хохирлын үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх.
5.5.Даатгалын хохирлын үнэлгээний тайлан нь хохирлын үнэлгээг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байх бөгөөд уг тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна:
5.5.1.тогтоосон даатгалын хохирлын үнэлгээ нь тодорхой үндэслэл бүхий тайлбартай байх;
5.5.2.уг тайланд даатгалын хохирлын үнэлгээ хийх явцад гарсан хохирлын үнэлгээний стандарт, дүрэм, журам, нормыг зөрчсөн аливаа үйлдлийн талаар тэмдэглэсэн байх.
5.6.Даатгалын хохирлын үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана:
5.6.1.үнэлгээчний нэр, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрлийн дугаар, энэ журамд заасны дагуу мэргэжлийн хариуцлагаа даатгуулсан талаарх мэдээлэл;
5.6.2.учирсан хохирлоо үнэлүүлэх этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар;
5.6.3.даатгалын хохирлын үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар, өдөр;
5.6.4.даатгалын хохирлын үнэлгээний зүйлийн төрөл, түүний тухайн үеийн шинж байдлын тодорхойлолт, даатгалын тохиолдлыг баталгаажуулсан фото зураг;
5.6.5.даатгалын хохирлын үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл;
5.6.6.даатгалын хохирлын үнэлгээний зүйлийн хамрах хүрээ, хязгаар;
5.6.7.даатгалын хохирлын үнэлгээ хийхэд ашигласан 3-аас доошгүй газрын үнийн судалгаа, түүнд хийсэн тооцоолол;
5.6.8.даатгалын хохирлын үнэлгээний дүн.
5.7.Даатгалын хохирлын үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
5.8.Даатгалын хохирол үнэлэгч дараах тохиолдолд даатгалын хохирлын үнэлгээ хийхгүй байх:
5.8.1.даатгалын хохирол үнэлэгч нь өөрт болон өөрийн компанийн ажилтанд учирсан даатгалын хохиролд үнэлгээ хийх;
5.8.2.үнэлгээчин өөрийн ажилладаг компанийн даатгалын хохиролд үнэлгээ хийх;
5.8.3.төрөл, садан /эцэг, эх, нөхөр, эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү гэх мэт/-д даатгалын хохиролд үнэлгээ хийх;
5.8.4.тухайн үнэлгээний компанийн санхүүгийн тайланд аудит хийж байгаа хуулийн этгээдийн учирсан хохиролд үнэлгээ хийх.
5.9.Даатгалын хохирлын үнэлгээний тайланд хохирлоо үнэлүүлсэн этгээд танилцаж зөвшөөрсөн гарын үсэг зурсан байна.
5.10.Даатгалын мэргэжлийн оролцогчийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд Компанийн тухай хуулийн 31.3-т "Тухайн жилийн санхүүгийн тайлангаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд уг тайлан гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл татан буулгах асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй." гэж заасны дагуу шийдвэрлэнэ.
5.11.Касс дахь бэлэн мөнгөний үлдэгдлийн хэмжээ нийт активын 5 хувиас хэтрэхгүй байна.
5.12.Эрхлэх даатгалын хэлбэрийн хүрээнд мэргэшсэн ажилтан өөрчлөгдсөн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор энэ журмын 1 дүгээр хавсралт (Е) СЗХ04006 маягтын дагуу тодорхойлолт гаргаж Хороонд мэдэгдэнэ.
5.13.Даатгалын хохирол үнэлэгчийн салбар, төлөөлөгчийн газар нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
5.13.1.Хорооны цахим хуудсанд холбогдох мэдээлэл нь байршсан байх;
/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
5.13.2.үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хязгаарлалтаа тодорхойлсон, хаяг, байршил нь тодорхой, байнгын ажлын байртай байх;
5.13.3.салбарын удирдлага, ажилтан, гэрээт ажилтнаар ажиллах этгээд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад заасан "нийтийн албан тушаалтан" биш байх;
5.13.4.үйл ажиллагааг хэвийн явуулах тоног төхөөрөмж, программ хангамжтай байх;
5.13.5.нэгж нь компанийн ерөнхий захиргаа болон бусад нэгжүүдтэйгээ мэдээллийн нэгдсэн нэг сүлжээнд холбогдож, мэдээлэл, тайлагнал дамжуулдаг байх;
5.13.6.тухайн нутаг дэвсгэрт салбар нээн ажиллуулахтай холбогдсон зах зээлийн судалгаатай байх;
5.13.7.эрхлэх даатгалын ангилал, төрөл, хэлбэрийг тодорхой тусгасан, салбарын дотоод хяналт болон бусад үйл ажиллагааг зохицуулах журамтай байх;
5.13.8.эрхлэх даатгалын хэлбэрийн хүрээнд эд хөрөнгөнд учирсан бодит хохирлыг тогтоох тохиолдолд Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй нэгээс доошгүй ажилтантай байх;
5.13.9.Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын хохирол үнэлгээний сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн 1-ээс доошгүй ажилтантай байна.
Зургаа. Даатгалын төлөөлөгчид тавигдах шаардлага,
дагаж мөрдөх үзүүлэлт
6.1.Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын төлөөлөгчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх бөгөөд даатгалын төлөөлөгч нь хэрэв хуулийн этгээд бол даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх ажилтнууд нь энэхүү шаардлагыг хангасан байна.
6.2.Даатгагчтай бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээтэй байх бөгөөд тус гэрээнд даатгалын төлөөлөгчийн шимтгэл олгох нөхцөлийг хууль тогтоомжид нийцүүлэн тусгасан байна.
6.3.Зөвхөн энэ журмын 6.2-т заасан даатгагчийн төлөөлөгчөөр ажиллана.
6.4.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан "нийтийн албан тушаалтан" биш байх бөгөөд даатгалын төлөөлөгч нь хэрэв хуулийн этгээд бол даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх ажилтнууд нь энэхүү шаардлагыг хангасан байна.
6.5.Даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааны сүүлийн 12 сарын хугацааны нийлбэр орлого нь 20.0 /хорин/ сая төгрөг ба түүнээс дээш хэмжээтэй бол даатгалын төлөөлөгч өөрийн орлогын тайлангаа "Даатгалын багц дүрэм"ийн 11 дүгээр хавсралт "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчоос тайлан, мэдээ, өргөдөл гаргах заавар"-ын холбогдох хавсралтын дагуу төлөөлж буй компанидаа мөн журамд заасан хугацаанд гаргаж өгнө.
6.6.Даатгалын төлөөлөгч нь энэ журамд заасан даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлснийхээ төлөө даатгагчаас төлбөр, хөлс авах эрхтэй бөгөөд уг үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд даатгагчаас аливаа төлбөр, хөлс авахгүй.
6.7.Даатгуулагч нь хуулийн этгээд бол даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө даатгагчаас хүлээн авч буй төлбөр, хөлсний талаар даатгалын төлөөлөгч нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө даатгуулагчийн эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэж, танилцуулсан байна. Энэхүү төлбөр, хөлсийг даатгалын төлөөлөгчид олгохыг зөвшөөрсөн даатгуулагчийн гарын үсэг бүхий мэдэгдлийг даатгагчийн эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
6.8.Хорооноос тусгай зөвшөөрөл авсан даатгалын төлөөлөгч нь зөвшөөрөл авснаас хойш 2 жил тутамд нэг удаа даатгалын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдана.
Долоо. Даатгалын бүтээгдэхүүн болон даатгалын гэрээнд тавигдах шаардлага
7.1.Даатгалын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:
7.1.1.Даатгалын бүтээгдэхүүний бүрдэлд дараах зүйлс хамаарна:
7.1.1.а. даатгалын гэрээ
7.1.1.б. даатгалын баталгаа
7.1.1.в. даатгалын бүтээгдэхүүний судалгаа, танилцуулга
7.1.1.г. даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хувь хэмжээ, нөөц сангийн тооцоолол
7.1.2.Даатгалын гэрээ нь дараах шаардлагыг хангасан байна:
7.1.2.а. Даатгуулагчтай байгуулж байгаа даатгалын гэрээ нь монгол хэл дээр үйлдэгдсэн, утга санаа, үг хэллэг нь ойлгомжтой, тодорхой, төөрөгдүүлсэн болон хоёрдмол санаа агуулаагүй байх, бусдад шууд ойлгогдохоор үг, хэллэгтэй байх бөгөөд даатгуулагчийн хүсэлтээр гадаад хэл дээр даатгалын гэрээ байгуулж байгаа тохиолдолд монгол хэл дээр тухайн даатгалын гэрээг давхар үйлдэх, маргаан гарсан нөхцөлд монгол хэл дээр хийгдсэн гэрээг баримтална.
7.1.2.б. Даатгалын гэрээнд даатгагч, даатгуулагчийн эрх үүрэг, даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ, гэрээний эхлэх дуусах хугацаа, гэрээг сунгах, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөл, даатгалын хураамжийн хэмжээ, хураамж төлөх хугацаа, даатгалын хураамж буцаах нөхцөл, даатгалын гэрээ ямар нөхцөлд хүчин төгөлдөр бус болох, нөхөн төлбөр олгохоос татгалзах заалт зэргийг тодорхой зааж тусгасан байна.
7.1.3.Үйлчлүүлэгчийн санаачилга хүсэлтийн дагуу тусгайлан боловсруулагдсан даатгалын бүтээгдэхүүнээс бусад олон нийтэд түгээмэл нөхцөлөөр нийлүүлж буй даатгалын бүтээгдэхүүнд холбогдох даатгалын баталгаа нь дараах шаардлагыг хангасан байна:
7.1.3.а. хураангуй, хамгийн ихдээ 2-3 хуудас бие даасан бичиг баримт байх;
7.1.3.б. ойлгомжтой үг хэллэгтэй, төөрөгдүүлсэн болон хоёрдмол утга санаа агуулаагүй, уншигдахуйц үсгийн хэмжээгээр бичигдсэн, уншихад хялбар байх;
7.1.3.в. эх хувь нь өнгөт хувилбараар бэлтгэгдсэн ч хар цагаанаар хувилах, хэвлэх тохиолдолд ялгаагүй ойлгомжтой, уншигдахуйц байх;
7.1.3.г. эхний хуудасны дээд талд даатгалын баталгаа гэж бичигдсэн байх;
7.1.3.д. гэрээ байгуулахаас өмнө танилцах шаардлагатай болон гэрээтэй холбогдох бүтээгдэхүүний талаарх бүрэн мэдээлэл бусад баримт бичгүүдэд агуулагдаж байгаа тухай мэдэгдлийг багтаасан байх.
7.1.4.Даатгалын баталгаанд дараах мэдээлэл тусгагдсан байна:
7.1.4.а. даатгалын компанийн талаар мэдээлэл; /Тухайлбал: .... ХК/ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна гэх мэт/
7.1.4.б. даатгалын хэлбэр, бүтээгдэхүүний нэр;
7.1.4.в.даатгалын хамрах хүрээ, даатгалын үндсэн эрсдэл, нэмэлт эрсдэл, хамгаалагдаагүй эрсдэл болон шаардлагатай бол даатгалын хамгаалалт үйлчлэх газарзүйн хамрах хүрээ;
7.1.4.г. даатгалын үнэлгээ, даатгалын хураамжийн хэмжээ болон даатгалын хураамжийг төлөх арга хэлбэр, төлөлтийн график, хугацаа;
7.1.4.д. даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй нөхцөл ;
7.1.4.е. гэрээ байгуулах үед хүлээх үүрэг;
7.1.4.ё. гэрээний хугацаанд хүлээх үүрэг;
7.1.4.ж. даатгалын тохиолдол бий болж, нэхэмжлэл гаргах үед хүлээх үүрэг;
7.1.4.з. даатгалын тохиолдол бий болоход хэрхэн мэдэгдэх, баталгаажуулах талаар;
7.1.4.з. гэрээ хүчин төгөлдөр болох, дуусгавар болох огноо бүхий гэрээний хугацаа;
7.1.4.и. гэрээг цуцлах арга хэлбэр;
7.1.4.й. даатгуулагчийн овог, нэр, нас, хүйс, регистрийн дугаар;
7.1.4.к. даатгагчийн хаяг, холбоо барих утас;
7.1.4.л. даатгагчийн гарын үсэг.
7.1.5.Даатгагч нь тухайн бүтээгдэхүүнтэй холбоотойгоор даатгалын гэрээ байгуулах, даатгалын нөхөн төлбөр олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журамтай байна.
7.1.6.Даатгалын бүтээгдэхүүнүүдийг боловсруулж, зах зээлд борлуулахдаа хэрэглэгчийн эрх ашгийг харгалзан үзсэн байна.
7.1.7.Даатгалын бүтээгдэхүүний Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байна.
7.1.8.Даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хувь хэмжээ нь эрсдэлийн түвшинтэй уялдаатай байх, мөн "Даатгалын багц дүрэм"-ийн тавдугаар хавсралтын дагуу боловсруулсан байх бөгөөд даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн хувьд даатгалын хураамжийн хэмжээг тооцоолохдоо ашигласан тоон мэдээлэл, аргачлал, эрсдэл тус бүрийн түвшин, хувь хэмжээ, түүнийг тооцоолсон аргачлал, цэвэр хураамжийн хувь, нийт хураамжийн хувийн талаарх мэдээллийг агуулсан актуарын тайлан, танилцуулгатай байна.
7.1.9.Бага дунд орлоготой иргэдийн хэрэгцээ, худалдан авах чадварт нийцсэн, энгийн хялбар сайн дурын даатгалын бүтээгдэхүүнийг хүртээмжтэй даатгал гэж ойлгох бөгөөд Хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнд Хороо дараах нэмэлт шаардлагыг тавина:
7.1.9.а.даатгалын гэрээний үг хэллэг нь энгийн, ойлгомжтой, хоёрдмол утга санаагүй, даатгуулагчийг төөрөгдүүлэхээргүй байх;
7.1.9.б.даатгалын үнэлгээ, хураамжийн дүн бага дунд орлоготой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх;
7.1.9.в.даатгалын гэрээнд тусгасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн тоо нь 5-аас хэтрэхгүй бөгөөд даатгуулагчид ойлгомжтой байх;
7.1.9.г.даатгалын тохиолдол болсон нь холбогдох баримтаар нотлогдсон нөхцөлд даатгуулагчид хүндрэл учруулалгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг хуанлийн 10 хоногийн дотор олгодог байхаар гэрээнд тусгагдсан байх.
7.1.10.Монгол улсын хууль тогтоомжид тусгагдсан "Ногоон таксономи"-ийн ангилалд хамаарах үйл ажиллагааг аливаа хэлбэрээр даатгаж буй сайн дурын даатгалын бүтээгдэхүүнийг ногоон даатгал гэж ойлгох бөгөөд ногоон даатгалын бүтээгдэхүүн нь дараах онцлог, шинж чанартай байна. Үүнд:
/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 129 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./
7.1.10.а.Даатгалын гэрээний нөхцөлд адил хэлбэрийн даатгалын бүтээгдэхүүний гэрээний нөхцөлтэй харьцуулахад тодорхой хөнгөлөлт, урамшуулал тусгагдсан байх;
/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 129 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./
7.1.10.б.Даатгалын тохиолдол болсон нь холбогдох баримтаар нотлогдсон нөхцөлд даатгуулагчид хүндрэл учруулалгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг 15 хоногийн дотор олгодог байхаар гэрээнд тусгагдсан байна.
/Энэ заалтад СЗХ-ны 2022 оны 129 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./
7.1.11.Ногоон даатгалын бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн даатгагчид "ногоон гэрчилгээ" олгож болох бөгөөд Хороо болон холбогдох эрх бүхий байгууллагын шаардлагыг хангасан байна.
/Энэ заалтад Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 129 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./
7.2.Даатгалын гэрээ байгуулахад тавигдах шаардлага:
7.2.1.Даатгалын гэрээг байгуулахдаа "Даатгалын зах зээлийн ёс зүйн журам"-ыг баримтална.
7.2.2.Даатгагч, даатгалын зуучлагч, төлөөлөгч нь үйлчлүүлэгчтэй даатгалын гэрээг байгуулахаас өмнө дараах үйл ажиллагааг дагаж мөрдөнө. Үүнд:
7.2.2.а.үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэхээргүй, өөрт нь тохирсон даатгалын эрсдэл бүхий даатгалын бүтээгдэхүүнийг санал болгох;
7.2.2.б.Даатгагч болон даатгалын зуучлагч, төлөөлөгч нь санал болгож буй даатгалын харилцаатай холбогдуулан мэдээлэлд суурилсан шийдвэрийг гаргах боломжийг үйлчлүүлэгчид олгох үүднээс тухайн даатгалын талаарх мэдээллийг зохистой үед нь, ойлгомжтой хэлбэрээр хүргэх тал дээр зохих арга хэмжээ авах үүргийг хүлээх бөгөөд үйлчлүүлэгчийг энэ журмын 7.2.3-д заасан мэдээллээр хангах;
7.2.2.в.үйлчлүүлэгчээс даатгалын гэрээний эрх үүрэг, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөл, хязгаарлалт, ямар төрлийн даатгалын эрсдэлээс хамгаалагдах, даатгалын тохиолдол үүссэн үед хэрхэн арга хэмжээ авах, даатгалын гэрээний хугацаа дуусах, сунгах, цуцлах нөхцөл зэргийг ойлгосон эсэхийг тодруулсан асуулгын хуудсыг бөглүүлж, баримтжуулан хадгалах;
7.2.2.г.даатгагч эсхүл түүний төлөөлөгч, даатгалын зуучлагч нь бүлгийн хэлбэртэй даатгалын гэрээ байгуулахаас өмнө даатгуулагч нэг бүрд тухайн даатгалын бүтээгдэхүүний талаар танилцуулж, зөвшөөрлийг авсан байх;
7.2.2.д.даатгуулагч нь даатгалын гэрээ байгуулахын тулд бүлэг байгуулж болохгүй;
7.2.2.е.Даатгагч нь өөрийн ажилтан болон Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчөөр дамжуулан даатгалын гэрээг байгуулна.
7.2.3.Даатгагч, даатгалын зуучлагч, төлөөлөгч нь үйлчлүүлэгчтэй даатгалын гэрээг байгуулахаас өмнө даатгуулагчийг дараах мэдээллээр хангана:
7.2.3.а.Даатгагчийн нэр, хуулийн этгээдийн төрөл, хамааралтай бол харьяалагдаж буй группийн нэр;
7.2.3.б.даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, түүнчлэн хураамж хоцроосноос болон төлөөгүйгээс гарах үр дагавар, хожимдуулж төлсөн хураамжид авах арга хэмжээ, даатгалын хураамжид нэмэгдэх, хасагдах үнийн дүнгүүд болон даатгуулагчаас шууд төлөгдөх аливаа төлбөр, хураамжийн талаарх мэдээлэл;
7.2.3.в.даатгалын хамгаалалт хэзээ эхлэх, дуусах тухай мэдээлэл;
7.2.3.г.даатгалын гэрээгээр ямар эрсдэлийн тохиолдлуудыг хамруулах ба эс хамруулах талаарх мэдээлэл;
7.2.3.д.даатгалын гэрээний ач холбогдол бүхий эсхүл хэвийн бус хязгаарлалтуудын талаарх мэдээлэл./ Ач холбогдол бүхий хязгаарлалт гэж хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах эсэхэд нөлөөлөх хязгаарлалт, үл хамруулалтыг хэлнэ. Хэвийн бус хязгаарлалт гэж ижил төстэй гэрээнүүдэд түгээмлээр тусгагдаагүй зохицуулалтыг хэлнэ. Жишээлбэл: зарим нөхцөл байдал, өвчин, эрүүл мэндийн суурь нөхцөл байдлыг хамруулахгүй байх, даатгалын нөхөн төлбөрийн үнийн дүнд хамаарах хязгаарлалтууд, нөхөн төлбөр төлөгдөж болох хугацааг хязгаарлах, нас, оршин суугаа газар, ажил эрхлэлт зэрэг шалтгаанаар нэхэмжлэх эрхийг хязгаарлах/
7.2.3.е.даатгалын гэрээний ерөнхий зүйл /гэрээнд хэрэглэх хууль, тогтоомжийн талаарх мэдээлэл үүнд багтана/;
7.2.3.ё. Материаллаг ач холбогдолтой баримтуудыг ил тод болгох үүрэг /материаллаг ач холбогдолтой баримтуудыг ил тодоор мэдээлэх үйлчлүүлэгчийн үүргийн талаарх дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой тодорхой мэдээлэл үүнд хамаарна. Үйлчлүүлэгч юуг мэдүүлэх талаар тодорхой ойлголттой болгох асуудалд тухайн даатгалын хүрээнд хамааралтай бүх материаллаг мэдээллийг өгөх үүрэг, чухам ямар мэдээллийг олгох шаардлагатай болон мэдээллийг олгоогүйгээс гаргах үр дагаврын талаарх тайлбар багтана/;
7.2.3.ж.даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө болон гэрээний хугацаа хүчин төгөлдөр байх үед биелүүлэх үүрэг, түүнийг дагаж мөрдөхгүйгээс үүдэх эрх зүйн үр дагаврын талаарх мэдээлэл;
7.2.3.з.нөхөн төлбөр олгох нөхцөлийн талаар мэдээлэл- даатгуулагч ямар нөхцөлд нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой талаарх мэдээлэл болон холбоо барих хаягийн мэдээлэл;
7.2.3.и.даатгалын гэрээнээс үүдэх маргаан шийдвэрлэлтийн мэдээлэл- даатгуулагчийн гомдлыг шийдвэрлэх арга зам, тухайлбал даатгагчийн гомдол барагдуулах дотоод механизм, Санхүүгийн зохицуулах хороо болон шүүхэд хандах эрхийн талаарх мэдээлэл;
7.2.3.й.даатгалын гэрээг цуцлах эрхийн талаар мэдээлэл- цуцлах эрхийг эдлэх эсэх, цуцлах боломжтой хугацаа, цуцлахад шаардагдах нөхцөлүүдийн талаарх мэдээлэл. Хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан аливаа төлбөр хураамж авах бол энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана.
7.2.4.Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулагдсаны дараа дараах үйл ажиллагааг дагаж мөрдөнө:
7.2.4.а.даатгагч нь даатгуулагчид энэ журмын 7.1.3-т заасан даатгалын баталгааг олгоно;
7.2.4.б.даатгалын гэрээг шинэчлэх, гэрээний хугацааг сунгах тухай мэдэгдлийг даатгуулагчид хангалттай хугацаа олгох байдлаар урьдчилан хүргүүлнэ. Даатгуулагч гэрээг сунгах хүсэлгүй бол шинээр даатгагчийг олох хүртэл хангалттай хугацааг олгож ажиллана;
7.2.4.в. Гэрээний үнийн дүн, нөхцөл, болзлуудыг даатгагч өөрчлөх хүсэлтэй бөгөөд өөрчлөх тухай гэрээнд тодорхой заагаагүй бол энэ талаарх мэдэгдлийг хүргүүлэх, гэрээг өөрчлөх зөвшөөрлийг даатгуулагчаас авах үүргийг даатгагч хүлээнэ;
7.2.4.г.даатгалын гэрээ дуусгавар болох хугацаанаас өмнө даатгалын гэрээ цуцлагдсан тохиолдолд даатгалын хураамжийн буцаалтыг даатгуулагч бичгээр хүсэлт гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор даатгуулагчид олгоно;
7.2.4.д.бүлгийн хэлбэртэй даатгалын гэрээ байгуулагдсан /даатгалын гэрээнд ажилтнуудыг ажил олгогч төлөөлж, оршин суугчдыг сууц өмчлөгчдийн холбоо төлөөлж гэх мэт/ тохиолдолд тухайн бүлэгт хамаарах даатгуулагч бүрд энэ журмын 7.1.3-т заасан даатгалын баталгааг өгнө. Даатгалын баталгааг цахимаар хүргүүлж болно.
7.2.5.Даатгалын гэрээг цахимаар болон аливаа техник, технологийн дэвшлийг ашиглаж байгуулах тохиолдолд дараах шаардлагыг дагаж мөрдөнө:
7.2.5.а. даатгагч, даатгалын зуучлагч цахимаар болон аливаа техник, технологийн дэвшлийг ашиглан хийх даатгалын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, заавар, аргачлалыг боловсруулж өөрийн цахим хуудаст байршуулсан байх;
7.2.5.б. даатгагч, даатгалын зуучлагч үйлчлүүлэгчийг цахимаар болон аливаа техник, технологийн дэвшлийг ашиглаж даатгуулах боломжийг энгийн нөхцөл байдлаар бүрдүүлсэн байх ба даатгуулагчид өөрийн даатгалын гэрээ болон холбогдох мэдээллээ хянах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн байх;
7.2.5.в. цахимаар болон аливаа техник, технологийн дэвшлийг ашиглаж хийгдсэн даатгалын гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөл, хугацааг тодорхой зааж өгнө. Даатгагч, даатгалын зуучлагч цахим хэлбэрээр хийгдсэн даатгалын гэрээний баталгааг даатгуулагчийн цахим хаягаар ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ;
7.2.5.г. цахимаар болон аливаа техник, технологийн дэвшлийг ашиглаж борлуулах даатгалын бүтээгдэхүүний тухай Хороонд мэдэгдэх, өөрийн цахим хуудаст бүтээгдэхүүний нэрсийг тодорхой зааж, тухайн даатгалын бүтээгдэхүүний гэрээг байршуулах, мөн даатгалын хураамж төлөх банк, дансны дугаарыг тодорхой зааж өгсөн байх;
7.2.5.д.Даатгагч, даатгалын зуучлагч цахим даатгалын үйл ажиллагааны программ хангамж, системийн аюулгүй найдвартай ажиллагааг хангасан байх;
7.2.5.ё.Даатгагч, даатгалын зуучлагч албан журмын даатгалыг цахимаар болон аливаа техник, технологийн дэвшлийг ашиглаж хийх тохиолдолд даатгуулагчид өнгөрсөн хугацааны даатгалын хураамж, нөхөн төлбөр авсан эсэх, хураамжийг тооцоолдог итгэлцүүрийн мэдээлэл зэргийг гарган өгч, даатгалын гэрээ байгуулах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангадаг байна.
Найм. Даатгалын нөхөн төлбөр олгоход тавигдах шаардлага
8.1.Даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохдоо даатгуулагчид хүндрэл учруулахгүй, шуурхай олгох зарчмыг баримтлах.
8.2.Даатгагч хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг даатгуулагчаас шаардах тохиолдолд уг дүгнэлт гараагүй байхад даатгалын гэрээнд заасан хугацаа өнгөрсөн шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахгүй байх.
8.3.Даатгагч даатгуулагч харилцан тохиролцож даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг даатгуулагч төлбөрийн хуваарийн зөрчилгүйгээр хэсэгчлэн, үе шаттай төлж байгаа үед даатгалын тохиолдол учирвал даатгагч даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчийн төлсөн хураамжтай хувь тэнцүүлэн бууруулахгүй байх.
8.4.Нэхэмжлэл гаргах үед даатгуулагч зарим мэдээллийг ирүүлээгүй нь илэрсэн тохиолдолд уг мэдээлэл нь нэхэмжлэл гаргах үндэслэлд нөлөөлөхөөргүй, материаллаг бус шинжтэй бол нөхөн төлбөр олгохоос татгалзах, эсвэл бууруулахгүй байх.
8.5.Урт хугацааны даатгалын гэрээ эзэмших эрх бүхий этгээд тухайн гэрээнд заагдсан даатгуулагч гэрээний эрхийн талаар бичгээр мэдэгдэх бөгөөд даатгуулагч байхгүй, эсхүл энэ эрхээс татгалзсан, эсхүл нас барсан тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
8.6.Ердийн даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохдоо дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.6.а. даатгагч даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг авсан даруйдаа даатгуулагчид хариу өгч, даатгуулагчаас авах арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд даатгагч 72 цагийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж баримтжуулах өөрийн ажилтныг эсхүл даатгалын хохирол үнэлэгчийг томилно;
8.6.б. Даатгагч нь гэрээнд заасан хугацаанд багтаан даатгалын нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Хэрэв нөхөн төлбөрийг олгох боломжгүй бол Даатгалын тухай хуульд заасны дагуу бичгээр мэдэгдэнэ.
8.7.Урт хугацааны даатгагч нөхөн төлбөр олгохдоо дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.7.а.даатгалын тохиолдлын нэхэмжлэл авсан даруйдаа бүртгэж, 7 хоногийн дотор даатгуулагчаас нэмэлт материалыг багцаар нь шаардаж болно;
8.7.б.шаардагдах бүх материалыг авснаас хойш 30 хоногт багтаан нэхэмжлэлийг барагдуулах эсхүл олгохгүй байх нөхцөл шалтгааныг дурдаж даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ.
8.8.Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох заалтыг даатгалын гэрээнд тусгасан байна.
8.9.Энэ журмын 8.2-8.8 дах заалтууд нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамаарахгүй.
Ес. Хяналт, хариуцлага
9.1.Хороо энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй этгээдийн бүртгэлийг хөтөлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.2.Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч нь энэхүү журамд заасан зөвшөөрөл, бүртгэлийн хүсэлтийн болон мэдэгдлийн маягтыг хуурамчаар бөглөсөн, мөн энэхүү журмын 2.20-д заасан буюу бүртгэлгүй, хүчин төгөлдөр бус үйл ажиллагааг явуулсан тохиолдолд журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэх үндэслэл болох бөгөөд Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авна.
/Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 1 дүгээр хавсралт (А)
ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТ
1 | Хүсэлт гаргасан огноо | Он |
| Сар |
| Өдөр |
| ||||||||||||||
2 | Хүсэлт гаргагчийн оноосон нэр |
| |||||||||||||||||||
3 | Регистрийн дугаар |
| |||||||||||||||||||
Зөвшөөрлийн төрлийг сонгоно уу. | |||||||||||||||||||||
4 |
| ||||||||||||||||||||
Даатгагчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах | |||||||||||||||||||||
5 | Оноосон нэр /Овог, нэр | Регистрийн дугаар | Одоогийн ХНХ хэмжээ (₮) | Нэмэгдсэн (₮) | Хорогдсон (₮) | Өөрчлөлтийн дараа | |||||||||||||||
ХНХ хэмжээ (₮) | ХНХ-д эзлэх хувь (%) | ||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
| |||||||||||||||
|
|
|
|
|
|
| |||||||||||||||
|
|
|
|
|
|
| |||||||||||||||
|
|
|
|
|
|
| |||||||||||||||
|
|
|
|
|
|
| |||||||||||||||
|
|
|
|
|
| ||||||||||||||||
Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх | |||||||||||||||||||||
6 | Албан журмын даатгалын хэлбэрийн нэр |
| |||||||||||||||||||
7 | Сонгосон албан журмын даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх шийдвэр | Шийдвэрийн нэр | Огноо | Дугаар | |||||||||||||||||
|
|
| |||||||||||||||||||
Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд нийцүүлэн зөвшөөрөл авахад шаардагдах баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, хүргүүлэв. Бүрдүүлсэн баримт бичигт ямар нэг худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.
Манай хүсэлт, баримт бичгийг хүлээн авч, хянан шийдвэрлэж, зөвшөөрлийг олгоно уу.
Хүсэлт гаргасан:
________________________
Овог, нэр албан тушаал гарын үсэг огноо
Тамга:
1
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 1 дүгээр хавсралт (Б)
БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТ
1 | Хүсэлт гаргасан огноо | Он |
| Сар |
| Өдөр |
| |||||||||||
2 | Хүсэлт гаргагчийн оноосон нэр |
| ||||||||||||||||
3 | Регистрийн дугаар |
| ||||||||||||||||
Бүртгүүлэх үйл ажиллагааны төрлийг сонгоно уу. | ||||||||||||||||||
4 |
| |||||||||||||||||
Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах | ||||||||||||||||||
5 | Оноосон нэр /овог, нэр/ | Регистрийн дугаар | Одоогийн ХНХ хэмжээ (₮) | Нэмэгдсэн (₮) | Хорогд-сон (₮) | Өөрчлөлтийн дараа | ||||||||||||
ХНХ хэмжээ (₮) | ХНХ-д эзлэх хувь (%) | |||||||||||||||||
|
|
|
|
|
| |||||||||||||
|
|
|
|
|
| |||||||||||||
|
|
|
|
|
| |||||||||||||
|
|
|
|
|
| |||||||||||||
|
|
|
|
|
| |||||||||||||
Даатгалын хэлбэр | ||||||||||||||||||
6 | № | Даатгалын хэлбэр | Даатгалын бүтээгдэхүүний нэр /Даатгагч бол бөглөх/ | |||||||||||||||
|
|
| ||||||||||||||||
|
| |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх | ||||||||||||||||||
7 | Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг эрхлэх тухай шийдвэр | Шийдвэрийн нэр | Огноо | Дугаар | ||||||||||||||
|
|
| ||||||||||||||||
Даатгагч, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн эрх бүхий албан тушаалтан | ||||||||
8 | Албан тушаал | Овог | Нэр | Харьяалал | Регистрийн дугаар | Утасны дугаар | ||
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
| |||
Оноосон нэр өөрчлөх | ||||||||
9 | Даатгалын байгууллагын хуучин нэр |
| ||||||
10 | Даатгалын байгууллагын шинэчилсэн нэр |
| ||||||
11 | Оноосон нэрийг өөрчлөх болсон шалтгаан |
| ||||||
Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд нийцүүлэн бүртгэлд шаардагдах баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж, хүргүүлэв. Бүрдүүлсэн баримт бичигт ямар нэг худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.
Манай хүсэлт, баримт бичгийг хүлээн авч, хянан шийдвэрлэж, бүртгэж өгнө үү.
Хүсэлт гаргасан:
________________________
Овог, нэр албан тушаал гарын үсэг огноо
Тамга:
1
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 1 дүгээр хавсралт (В)
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ
1 | Хүсэлт гаргагч хуулийн этгээдийн нэр |
| ||||||||||||||||||||
2 | Хувьцаа эзэмшигч нь |
| ||||||||||||||||||||
Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн мэдээлэл | ||||||||||||||||||||||
3 | Хуулийн этгээдийн нэр | Монгол | ||||||||||||||||||||
Англи (Хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичих) | ||||||||||||||||||||||
4 | Үүсгэн байгуулагдсан огноо | Он |
| Сар |
| Өдөр |
| |||||||||||||||
Үүсгэн байгуулагдсан улс |
| |||||||||||||||||||||
5 | Хуулийн этгээдийн хэлбэр |
|
| |||||||||||||||||||
6 | Хөрөнгө оруулалтын хэлбэр |
|
| |||||||||||||||||||
Гадаадын ХО-ын хувь |
| |||||||||||||||||||||
7 | Улсын бүртгэлийн дугаар |
| ||||||||||||||||||||
8 | Регистрийн дугаар |
| ||||||||||||||||||||
9 | Үйл ажиллагааны чиглэл |
| ||||||||||||||||||||
10 | Эцсийн өмчлөгч | Овог, нэр | Харьяалал | Регистрийн дугаар | ||||||||||||||||||
|
|
| ||||||||||||||||||||
11 | Хуулийн этгээдэд оруулах хувь нийлүүлсэн хөрөнгө ₮ |
| ||||||||||||||||||||
12 | Хаяг байршил
| Улс |
| |||||||||||||||||||
Аймаг/ хот |
| |||||||||||||||||||||
Сум/дүүрэг |
| |||||||||||||||||||||
Баг/хороо |
| |||||||||||||||||||||
Гудамж,байр |
| |||||||||||||||||||||
Тоот |
| |||||||||||||||||||||
13 | Холбоо барих утас | Суурин | Гар утас | Факс | ||||||||||||||||||
|
|
| ||||||||||||||||||||
14 | Цахим хуудас: |
| ||||||||||||||||||||
Цахим шуудангийн хаяг: |
| |||||||||||||||||||||
15 | Удирдлага | Овог | Нэр | Регистрийн дугаар | Утасны дугаар | |||||||||||||||||
Гүйцэтгэх захирал |
|
|
|
| ||||||||||||||||||
16 | Компанийн нэгдлийн оролцогч эсэх |
|
| |||||||||||||||||||
17 | Компанийн нэгдлийн оролцогч компанийн оноосон нэр | Регистрийн дугаар | Үйл ажиллагааны төрөл | Тусгай зөвшөөрөл хүсэгчтэй ямар холбоотой болох | ||||||||||||||||||
|
|
|
| |||||||||||||||||||
Хувьцаа эзэмшигч иргэний мэдээлэл | ||||||||||||||||||||||
18 | Овог |
| ||||||||||||||||||||
19 | Нэр |
| ||||||||||||||||||||
20 | Харьяалал |
| ||||||||||||||||||||
21 | Регистрийн дугаар |
| ||||||||||||||||||||
22 | Албан ёсны хаяг байршил |
| ||||||||||||||||||||
23 | Эрхэлж байгаа ажил, албан тушаал |
| ||||||||||||||||||||
24 | Ажлын хаяг |
| ||||||||||||||||||||
25 | Эзэмшсэн мэргэжил |
| ||||||||||||||||||||
26 | Холбоо барих утасны дугаар |
| ||||||||||||||||||||
27 | Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ ₮ |
| ||||||||||||||||||||
28 | Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр | Эх үүсвэр | Мөнгөн дүн ₮ | |||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||
(Этгээдийн нэр)..................................... нь .................................. (даатгалын компани, давхар даатгалын компани, зуучлагч компани, хохирол үнэлэгч компани)-ийн хувьцаа эзэмшигч болж, тус компанийн дүрмийн санд оруулж байгаа ........................... (үсгээр) төгрөг нь хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашиг, орлогоос бүрдэж байгаа бөгөөд холбогдох материалыг үнэн зөвөөр хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн Хороонд хүргүүлсэн болохоо нотлохын зэрэгцээ үүнээс үүсэх аливаа эрсдэлийг хууль тогтоомжийн дагуу бүрэн хариуцахаа илэрхийлж байна.
Тодорхойлолт гаргасан:
__________________ _______________ __________________
Овог нэр гарын үсэг албан тушаал оноосон нэр огноо
Тамга
1
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 1 дүгээр хавсралт (Г)
ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН БОЛОН
БУСАД БОЛОВСОН ХҮЧНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
Ургийн овог: |
| |
Овог нэр: |
| |
Регистрийн дугаар: |
| |
Иргэний харьяалал: |
| |
Эрхлэх албан тушаал: |
| |
Албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн | Огноо |
|
Шийдвэрийн нэр |
| |
Шийдвэрийн дугаар |
| |
Оршин суугаа газрын хаяг |
| |
Гар утасны дугаар |
| |
Цахим хаяг |
| |
Одоо эрхэлж байгаа ажил |
| |
Албан тушаал |
| |
Ажлын хаяг |
| |
Ажлын цахим хаяг |
|
1. Ерөнхий мэдээлэл
2. Боловсролын талаар /Ерөнхий боловсролын сургуулийг оролцуулан бичнэ/
№ | Төгссөн сургууль, сургалтын байгууллага | Эзэмшсэн мэргэжил/ боловсролын зэрэг | Элссэн он /огноо | Төгссөн он /огноо | Диплом, гэрчилгээ, мэргэшлийн үнэмлэхийн дугаар |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. Ажлын туршлагын талаар:
№ | Ажиллаж байсан байгууллага | Албан тушаал | Ажилд орсон огноо | Ажлаас гарсан огноо | Шалтгаан |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4. Эрх бүхий албан тушаалтан болон бусад боловсон хүчний холбогдох этгээдийн байдал:
№ | Таны хэн болох | Овог, нэр /Хуулийн этгээдийн нэр/ | Регистрийн дугаар | Эрхэлж буй ажил | Албан тушаал |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тодорхойлолт гаргасан:
______________________ _______________ __________________
Овог нэр гарын үсэг огноо
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 1 дүгээр хавсралт (Д)
Салбар, төлөөлөгчийн газар нээх, татан буулгах, өөрчлөн байгуулах болон салбар, төлөөлөгчийн газрын удирдлага, хаягийн өөрчлөлтийн мэдэгдлийн маягт
1 | Мэдэгдсэн огноо | Он |
| Сар |
| Өдөр |
| ||||||||||
2 | Мэдэгдэл гаргагчийн төрөл |
| |||||||||||||||
3 | Мэдэгдэл гаргагчийн оноосон нэр |
.......................................................... ХК/ХХК | |||||||||||||||
Мэдэгдлийн төрлийг сонгоно уу. | |||||||||||||||||
4 |
| ||||||||||||||||
Салбар, төлөөлөгчийн газар нээх тохиолдолд | |||||||||||||||||
5 | Салбар, төлөөлөгчийн газрыг байгуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр: |
| |||||||||||||||
Салбар, төлөөлөгчийн газрын удирдлага | ....................... ...................... (овог, нэр) | ||||||||||||||||
Салбар, төлөөлөгчийн газрын албан ёсны хаяг, байршил: |
| ||||||||||||||||
Салбар, төлөөлөгчийн газрын холбоо барих утасны дугаар: |
| ||||||||||||||||
Салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгах тохиолдолд | |||||||||||||||||
6 | Салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр: | Шийдвэрийн нэр | Огноо | Дугаар | |||||||||||||
|
|
| |||||||||||||||
Салбар, төлөөлөгчийн газрыг өөрчлөн байгуулах | |||||||||||||||||
7 | Салбар, төлөөлөгчийн газрыг өөрчлөн байгуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр: | Шийдвэрийн нэр | Огноо | Дугаар | |||||||||||||
|
|
| |||||||||||||||
Салбар, төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлт | |||||||||||||||||
8 | Шинэ удирдлага томилогдсон тухай эрх бүхий этгээдийн шийдвэр | Шийдвэрийн нэр | Огноо | Дугаар | |||||||||||||
|
|
| |||||||||||||||
Шинэ удирдлага | Овог | Нэр | |||||||||||||||
|
| ||||||||||||||||
Ерөнхий захиргаа болон салбар төлөөлөгчийн газрын хаягийн өөрчлөлт | |||||||||||||||||
9 | Хуучин хаяг: ...................................... | Шинэ хаяг: ............................................. | |||||||||||||||
Компанийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд нийцүүлэн мэдэгдлийг үнэн зөв бөглөж, хүргүүлэв. Дээрх мэдэгдэлд ямар нэг худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.
Мэдэгдэл гаргасан:
________________________
Овог, нэр албан тушаал гарын үсэг огноо
Тамга:
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 1 дүгээр хавсралт (Е)
Даатгалын бүтээгдэхүүний мэдэгдлийн маягт
1 | Мэдэгдэл огноо | Он |
| Сар |
| Өдөр |
| |||
2 | Мэдэгдэл гаргагчийн оноосон нэр |
.......................................................... ХК/ХХК | ||||||||
3 | Даатгалын бүтээгдэхүүний нэр |
| ||||||||
4 | Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр |
| ||||||||
5 | Даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр | Шийдвэрийн нэр | Огноо | Дугаар | ||||||
|
|
| ||||||||
6 | Цахимаар борлуулах эсэх |
| ||||||||
7 | Даатгалын хураамжийг тооцоолсон актуарч: | Овог | Нэр | |||||||
|
| |||||||||
Мэдээллийн төрлийг сонгоно уу. | ||||||||||
8 |
| |||||||||
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл | ||||||||||
9
| Даатгалын зүйл |
| ||||||||
Даатгалын үндсэн эрсдэл |
| |||||||||
Даатгалын нэмэлт эрсдэл |
| |||||||||
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ |
| |||||||||
Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд нийцүүлэн мэдэгдлийг үнэн зөв бөглөж, хүргүүлэв. Дээр мэдэгдсэн зүйл нь ямар нэг худал ташаа зүйл орсон байвал хариуцлагыг бид хүлээх болно.
Мэдэгдэл гаргасан:
________________________
Овог, нэр албан тушаал гарын үсэг огноо
Тамга
1
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (А)
ДААТГАГЧИЙН ДҮРМИЙН САНГИЙН ХЭМЖЭЭ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТЭД (МАЯГТ СЗХ04003) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
1 | Даатгагчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр |
|
|
2 | Компанийн шинэчилсэн дүрмийн төсөл |
|
|
3 | Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг хууль ёсны орлогын эх үүсвэрээс бүрдсэнийг нотлох баримт /дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх, бүтцэд өөрчлөлт орсон тохиолдолд/ |
|
|
4 | СЗХ04005 маягтын дагуу бөглөсөн шинэ хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт, түүнд хавсаргах баримт бичгүүд /хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд/ |
|
|
5 | Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох шалгуурыг хангасан эсэхийг тодорхойлох баримт бичгийн бүрдэл |
|
|
| Нийт |
|
|
1
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (Б)
АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТЭД (МАЯГТ СЗХ04003) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
1 | Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр |
|
|
2 | Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор өөрчлөлт оруулсан бизнес төлөвлөгөө |
|
|
3 | СЗХ04006 маягтын дагуу гаргасан Албан журмын даатгалын тухайн хэлбэрийн үйл ажиллагааг эрхлэх боловсон хүчний тодорхойлолт |
|
|
Даатгалын компани нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 1-3 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгийг хавсаргана: | |||
4 | Шуурхай албаны бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулга эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын шуурхай албаны танилцуулга |
|
|
5 | Шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын дуудлагын зориулалтын автомашины гэрчилгээний хуулбар |
|
|
6 | Шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэх тухай гэрээ /шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн тохиолдолд/ |
|
|
7 | Цахимаар даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авах, мэдээллийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх дэвшилтэт технологийн шийдлийг ашиглах тохиолдолд уг технологийн дэлгэрэнгүй танилцуулга |
|
|
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас бусад албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 1-3 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгийг хавсаргана: | |||
8 | Хууль тогтоомжид заасан бусад шаардлагатай баримт бичиг |
|
|
| Нийт |
|
|
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (В)
ДААТГАГЧ, ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ, ДААТГАЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧИЙН ДҮРМИЙН САНГИЙН ХЭМЖЭЭ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТЭД (МАЯГТ СЗХ04004) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
1 | Дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр |
|
|
2 | Компанийн шинэчилсэн дүрмийн төсөл |
|
|
3 | Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг хууль ёсны орлогын эх үүсвэрээс бүрдсэнийг нотлох баримт |
|
|
4 | СЗХ04005 маягтын дагуу бөглөсөн шинэ хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт, түүнд хавсаргах баримт бичгүүд /хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд/ |
|
|
5 | Хорооноос баталсан тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан эсэхийг тодорхойлох баримт бичгийн бүрдэл |
|
|
| Нийт |
|
|
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (Г)
ДААТГАЛЫН ХЭЛБЭР БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭД (МАЯГТ СЗХ04004) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
Даатгалын зуучлагч, хохирол үнэлэгч эрхлэх даатгалын хэлбэрийг бүртгүүлэхэд 1-3 дугаартай баримт бичгүүдийг хавсаргана: | |||
1 | Тухайн даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр |
|
|
2 | Даатгалын байгууллагын боловсон хүчин нь тухайн даатгалын хэлбэрээр мэргэшсэнийг нотлох баримт, СЗХ04006 маягтын дагуу гаргасан боловсон хүчний тодорхойлолт |
|
|
3 | Бүртгүүлэх даатгалын хэлбэртэй холбогдуулан өөрчилсөн бизнес төлөвлөгөө болон эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө |
|
|
Даатгалын компани эрхлэх даатгалын хэлбэрийг бүртгүүлэх тохиолдолд 1-3 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана: | |||
4 | СЗХ04008 маягтын дагуу бөглөсөн 2-оос доошгүй даатгалын бүтээгдэхүүний мэдээлэл |
|
|
5 | Даатгалын бүтээгдэхүүний судалгаа, ерөнхий танилцуулга |
|
|
| Нийт |
|
|
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (Д)
ДАВХАР ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ БҮРТГЭЛИЙН ХҮСЭЛТЭД (МАЯГТ СЗХ04004) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
1 | Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэр |
|
|
2 | Даатгалын зуучлагчийн боловсон хүчин нь давхар даатгалын зуучлагчийн чиглэлээр мэргэшсэнийг нотлох баримт, СЗХ04006 маягтын дагуу гаргасан боловсон хүчний тодорхойлолт |
|
|
3 | Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний төсөл |
|
|
| Нийт |
|
|
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (Е)
ДААТГАГЧ, ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ, ДААТГАЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭД (МАЯГТ СЗХ04004) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
1 | Шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
|
2 | Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан эрх бүхий албан тушаалтны асуулгын хуудас |
|
|
3 | СЗХ04006 маягтын дагуу гаргасан шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт |
|
|
| Нийт |
|
|
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (Ё)
ДААТГАГЧ, ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ, ДААТГАЛЫН ХОХИРОЛ ҮНЭЛЭГЧИЙН ОНООСОН НЭР ӨӨРЧЛӨХӨӨР ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТЭД (МАЯГТ СЗХ04004) ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
1
| Хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчлөх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэр |
|
|
2 | Улсын бүртгэлийн албанаас авсан шинэ оноосон нэрийн баталгаажуулалт |
|
|
3 | Өөрчлөлт оруулсан компанийн дүрэм |
|
|
| Нийт |
|
|
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (Ж)
СЗХ04007 МЭДЭГДЛИЙН МАЯГТАД ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд | |||
Даатгагч, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгч нь салбар, төлөөлөгчийн газар нээх тохиолдолд дараах 1-6 дугаартай баримт бичгүүдийг бүрдүүлж, мэдэгдлийн маягтад хавсаргана: | ||||||
1 | Нэгж нээх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр |
|
| |||
2 | Ажлын байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээний хуулбар |
|
| |||
3 | СЗХ04006 маягтын дагуу гаргасан нэгжийн удирдлага, боловсон хүчний тодорхойлолт |
|
| |||
4 | Нэгжийн удирдлага болон мэргэжлийн боловсон хүчний иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
| |||
5 | Салбар, төлөөлөгчийн газрын дотоод үйл ажиллагааны журмын төсөл |
|
| |||
6 | Салбарын удирдлага эсхүл мэргэжлийн боловсон хүчин нь Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт |
|
| |||
Даатгалын компани салбар нээх тохиолдолд 1-6 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгийг хавсаргана: | ||||||
7 | Салбарын арилжааны банкин дахь дансны хуулга |
|
| |||
Даатгалын хохирол үнэлэгч салбар, төлөөлөгчийн газар нээх тохиолдолд 1-6 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана: | ||||||
8 | Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар / эрхлэх даатгалын хэлбэрийн хүрээнд эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг тогтоох тохиолдолд/ |
|
| |||
Даатгалын компанийн салбар нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд 1-7 дугаартай баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана: | ||||||
9 | Салбарын шуурхай албаны бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулга эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын шуурхай албаны танилцуулга |
|
| |||
10 | Шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын дуудлагын зориулалтын автомашины гэрчилгээний хуулбар |
|
| |||
11 | Шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэх тухай гэрээ /шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн тохиолдолд/ |
|
| |||
| Нийт |
|
| |||
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2 дугаар хавсралт (З)
СЗХ04008 МЭДЭГДЛИЙН МАЯГТАД ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Баримт бичгийн төрөл | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
1 | Тухайн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр |
|
|
2 | Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга |
|
|
3 | Энэ журамд заасан даатгагчийн ТУЗ-өөр батлуулсан даатгалын бүтээгдэхүүн боловсруулах журам |
|
|
Хорооноос даатгалын бүтээгдэхүүний онцлог цар хүрээнээс хамааран тусгайлсан шаардлага тавьсан тохиолдолд | |||
4 | Хорооноос шаардсан бусад баримт бичиг |
|
|
| Нийт |
|
|
"Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах
шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 3 дугаар хавсралт
ДААТГАЛЫН БОЛОН ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ, БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН МАЯГТЫГ БӨГЛӨХ, БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү зааврын зорилго нь даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, бүртгэл, мэдэгдлийн маягтыг бөглөх, тэдгээрт хавсаргах баримт бичигт тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино.
1.2. Зөвшөөрөл, бүртгэл, мэдэгдлийн маягтыг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ны цахим хуудас дахь (www.frc.mn) "зөвшөөрлийн цахим систем"-д хандаж бөглөнө. Маягтыг цаасан хэлбэрээр бөглөхдөө Хорооны цахим хуудаснаас маягтыг татаж авна.
1.3. Маягтыг бөглөхдөө техникийн үзүүлэлт, компанийн хэлбэрээс бусад тохиолдолд товчлол хэрэглэхгүй, овог нэр, оноосон нэр, он сар өдрийг бүтэн бичиж, хариулт сонголттой тохиолдолд тохирох нүдэнд "√" тэмдгийг тавина.
1.4. Гадаад улсад үүсгэн байгуулагдсан /гадаад улсад бүртгэлтэй/ хуулийн этгээдийн оноосон нэрийг түүний албан ёсны латин үсгээр бичигдсэн нэр болон Монгол үсгээр галиглан бичсэн нэрээр, регистрийн дугаарыг тухайн улсын бүртгэлийн албанаас олгосон бүртгэлийн дугаараар бичнэ.
1.5. Гадаад улсын иргэний талаарх мэдээллийг оруулахдаа овог нэрийг латин үсгээр бичиж, регистрийн дугаар хэсэгт гадаад паспортын дугаарыг бөглөнө.
1.6. Маягтыг бөглөхдөө шаардлагатай тохиолдолд хүснэгтийн тохирох хэсэгт үндсэн маягтын бүтцийн хүрээнд мөр, багана нэмж болно.
1.7. Маягтад дурдсан мэдээлэл тус бүрийн мөрийн дугаар болон хавсаргах баримт бичгийн жагсаалт дахь харгалзах дугаарын дагуу зааварчилгааг тусгасан болно.
1.8. Хүсэлт, мэдэгдэл, тодорхойлолт гаргагч нь хуулийн этгээд бол тухайн хүсэлт, мэдэгдэл, тодорхойлолт гаргагчийн эрх бүхий албан тушаалтан хүсэлт, мэдэгдэл, тодорхойлолтод овог нэр, албан тушаал, хүсэлт, , мэдэгдэл, тодорхойлолт гаргасан огноог бичиж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулна. Иргэн бол өөрийн овог нэр, хүсэлт, мэдэгдэл, , тодорхойлолт гаргасан огноог бичиж, гарын үсэг зурж баталгаажуулна.
1.9. Хүсэлт, мэдэгдэл,, тодорхойлолтын маягтад гадаад валютыг хүсэлт, мэдэгдэл, тодорхойлолт гаргаж буй өдрийн Монголбанкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн илэрхийлнэ.
1.10. Бизнес төлөвлөгөө, дотоод үйл ажиллагааны журам болон эхлэлтийн тайланг "Даатгалын багц дүрэм"-ийн арван наймдугаар хавсралтад заасан холбогдох зөвлөмжийн дагуу боловсруулна.
Хоёр. Зөвшөөрлийн хүсэлтийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх
2.1.Зөвшөөрлийн хүсэлтийн СЗХ04003 маягтыг бөглөх
1) Хүсэлт гаргасан огноо: Он, сар, өдөр гэсэн дарааллаар тоогоор бичнэ.
2) Хүсэлт гаргагчийн нэр: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.
3) Регистрийн дугаар: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ.
4) Зөвшөөрлийн төрлийг сонгох: Маягтад дурдсан 3 төрлөөс зөвшөөрлийн хүсэлт гаргаж буй төрлийг сонгох бөгөөд сонгосон төрөлтэй холбогдуулан дараах байдлаар мэдээллийг бөглөнө.
- "Даатгагчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах" төрлийг сонгосон нөхцөлд маягтын 5 дугаар мөрийг бөглөнө.
- "Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх" төрлийг сонгосон нөхцөлд маягтын 6-7 дугаар мөрийг бөглөнө.
Даатгагчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
5) Даатгагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг бусдад худалдах, шилжүүлэх, өмчлөх, барьцаалахад даатгагчийн өмнөх болон шинэ хувьцаа эзэмшигч тус бүрийн хувьд мэдээллийг дараах байдлаар бөглөнө.
- Хувьцаа эзэмшигч: Хувьцаа эзэмшигч иргэн бол иргэний цахим үнэмлэх дэх овог нэр, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.
- Регистрийн дугаар: Хувьцаа эзэмшигч иргэн бол иргэний цахим үнэмлэх дэх регистрийн дугаар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ.
- Одоогийн ХНХ хэмжээ: Хороонд бүртгүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигч тус бүрээр төгрөгөөр илэрхийлж бичнэ.
- Нэмэгдсэн: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа тохиолдолд нэмэгдүүлж буй дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.
- Хорогдсон: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ бууруулж байгаа тохиолдолд бууруулж буй дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.
- Өөрчлөлтийн дараа ХНХ хэмжээ: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээн дээр нэмэгдүүлж буй дүнг нэмээд, бууруулж буй дүнг хасаад гарсан дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.
- Өөрчлөлтийн дараа ХНХ-д эзлэх хувь: Дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орсны дараагаар дүрмийн санд хувьцаа эзэмшигч тус бүрийн эзлэх хувийг гаргаж бичнэ. (Нийт дүрмийн санг 100% гэж үзнэ)
Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх
6) Эрхлэх албан журмын даатгалын хэлбэрийн нэрийг бичнэ.
7) Эрх бүхий этгээдийн гаргасан сонгосон албан журмын даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх шийдвэрийн нэр, шийдвэр гаргасан огноо, шийдвэрийн дугаарыг бичнэ.
2.2. СЗХ04003 маягтын дагуу гаргасан хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
2.2.1.Даатгагчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
- Даатгагчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /хувьцаа эзэмшигчийн шийдвэр/-ийн хүчин төгөлдөр эх хувь.
- Дүрмийн санд өөрчлөлт орохтой холбоотойгоор шинэчлэн боловсруулсан компанийн дүрмийн төсөл;
- Дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн бол дүрмийн санд оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь зээлийн хөрөнгөөр бүрдээгүй, мөн хууль бус үйл ажиллагаанаас орсон орлого биш гэдгийг батлахуйц баримт, бичгийг бүрдүүлнэ. Тухайлбал, хуримтлагдсан ашгаас дүрмийн санг бүрдүүлж байгаа нөхцөлд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хуваарилах шийдвэр, хөрөнгийн орлогын албан татварын баримт, хөрөнгө худалдан борлуулсны орлогоор дүрмийн санг бүрдүүлэх нөхцөлд тухайн хөрөнгө хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хөрөнгө мөн эсэхийг нотлох баримт бичиг, хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, төлбөр хийгдсэнийг нотлох баримт бичиг, хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлсөн баримт, хувьцаа эзэмшигч нь хувь хүн бөгөөд хувийн харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөсөө дүрмийн санг бүрдүүлэх нөхцөлд харилцах хадгаламжийн дансны хуулга гэх мэт.
- Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд СЗХ04005 маягтын дагуу шинэ хувьцаа эзэмшигч тодорхойлолт гаргана. Тодорхойлолтод хувьцаа эзэмшигчийн иргэний цахим үнэмлэх (хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ), эрхэлж буй ажил, албан тушаалыг нотлох баримтыг хавсаргана. (тухайлбал нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолт гэх мэт...)
- Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан хувь хүн, хуулийн этгээд бүрийн бүрдүүлсэн баримт бичиг.
2.2.2.Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
- Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тухай удирдлагын шийдвэр /Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гэх мэт/-ийн эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
- Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан даатгагчийн бизнес төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлт
- Албан журмын даатгалын үйл ажиллагааны мэдээллийн сангийн бүртгэл хөтлөх болон тухайн даатгалын чиглэлийн мэргэжлийн боловсон хүчний СЗХ04006 маягтын дагуу гаргасан тодорхойлолт.
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдлыг шалгах шуурхай албаны бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулга. Хэрвээ даатгалын компани нь шуурхай албаны үйл ажиллагааг Албан журмын даатгагчдын холбоо болон хууль тогтоомжид заасан бусад байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх тохиолдолд гэрээ хийсэн байгууллагын шуурхай албаны бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулгыг хавсаргана.
- Шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын дуудлагын зориулалтын автомашины гэрчилгээний хуулбар
- Шуурхай албаны үйл ажиллагааг бусад байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх тохиолдолд тухайн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
- Албан журмын даатгалын хэлбэрээс хамааран хууль тогтоомжид заасан бусад шаардлагатай баримт бичиг.
Гурав. Бүртгэлийн хүсэлтийн маягтыг бөглөх, баримт бичгийг бүрдүүлэх
3.1 Бүртгэлийн хүсэлтийн СЗХ04004 маягтыг бөглөх
1) Хүсэлт гаргасан огноо: Он, сар, өдөр гэсэн дарааллаар тоогоор бичнэ.
2) Хүсэлт гаргагч даатгалын байгууллагын нэр: Даатгалын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.
3) Регистрийн дугаар: Даатгалын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ..
4) Бүртгүүлэх мэдээллийн төрлийг сонгох: Маягтад дурдсан 5 төрлөөс бүртгүүлэхээр хүсэлт гаргаж буй төрлийг сонгох бөгөөд сонгосон төрөлтэй холбогдуулан дараах байдлаар мэдээллийг бөглөнө.
- "Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах" төрлийг сонгосон нөхцөлд маягтын 5 дугаар хэсгийг бөглөнө.
- "Даатгалын хэлбэр бүртгүүлэх" төрлийг сонгосон нөхцөлд маягтын 6 дугаар хэсгийг бөглөнө.
- "Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх" төрлийг сонгосон нөхцөлд маягтын 7 дугаар хэсгийг бөглөнө.
- "Даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн эрх бүхий албан тушаалтан" төрлийг сонгосон нөхцөлд маягтын 8 дугаар хэсгийг бөглөнө.
- "Оноосон нэр өөрчлөх" төрлийг сонгосон нөхцөлд маягтын 9-11 дүгээр хэсгийг бөглөнө.
Даатгагч, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
5) Даатгагч, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн өмнөх болон шинэ хувьцаа эзэмшигч тус бүрийн хувьд мэдээллийг дараах байдлаар бөглөнө.
- Хувьцаа эзэмшигч: Хувьцаа эзэмшигч иргэн бол иргэний цахим үнэмлэх дэх овог нэр, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээн дэх оноосон нэрийг бичнэ.
- Регистрийн дугаар: Хувьцаа эзэмшигч иргэн бол иргэний цахим үнэмлэх дэх регистрийн дугаар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ.
- Одоогийн ХНХ хэмжээ: Хороонд бүртгүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигч тус бүрээр төгрөгөөр илэрхийлж бичнэ.
- Нэмэгдсэн: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа тохиолдолд нэмэгдүүлж буй дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.
- Хорогдсон: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ бууруулж байгаа тохиолдолд бууруулж буй дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.
- Өөрчлөлтийн дараа ХНХ хэмжээ: Одоогийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээн дээр нэмэгдүүлж буй дүнг нэмээд, бууруулж буй дүнг хасаад гарсан дүнг төгрөгөөр илэрхийлж бичнэ.
- Өөрчлөлтийн дараа ХНХ-д эзлэх хувь: Дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны дараагаар дүрмийн санд хувьцаа эзэмшигч тус бүрийн эзлэх хувийг гаргаж бичнэ. (Нийт дүрмийн санг 100% гэж үзнэ)
Даатгалын хэлбэр бүртгүүлэх
6) Бүртгүүлэх хүсэлт гаргаж буй даатгалын хэлбэр, түүнд хамаарах бүтээгдэхүүний нэрийг бичнэ.
Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх
7) Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, огноо, тушаал, шийдвэрийн дугаарыг харгалзах баганад тохируулан бичнэ.
Даатгагч, даатгалын зуучлагчийн, хохирол үнэлэгчийн эрх бүхий албан тушаалтны өөрчлөлт
8) Даатгалын зуучлагч, хохирол үнэлэгчийн эрх бүхий албан тушаалтныг бүртгүүлэхдээ дараах мэдээллийг бөглөнө:
-Албан тушаал: Тухайн байгууллагад эрхлэх албан тушаалыг бичнэ.
-Овог, нэр, харьяалал, регистрийн дугаар: Тухайн албан тушаалтны иргэний цахим үнэмлэх дэх овог, нэр, харьяалал, регистрийн дугаарыг бичнэ.
-Утасны дугаар: Тухайн албан тушаалтны гэрийн болон гар утасны дугаарыг бичнэ.
Оноосон нэр өөрчлөх
9) Даатгалын байгууллагын хуучин оноосон нэрийг бичнэ.
10) Даатгалын байгууллагын шинэ оноосон нэрийг бичнэ.
11) Оноосон нэрийг өөрчлөх болсон шалтгааныг товч, тодорхой бичнэ.
3.2. СЗХ04004 маягтын дагуу гаргасан хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
3.2.1. Даатгагчийн энгийн хувьцааны 10-с доош хувийг бусдад шилжүүлэх, худалдах, өмчлөх, барьцаалахад болон даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
- Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /хувьцаа эзэмшигчийн шийдвэр/-ийн хүчин төгөлдөр эх хувь.
- Дүрмийн санд өөрчлөлт орохтой холбоотойгоор шинэчлэн боловсруулсан компанийн дүрмийн төсөл;
- Дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн бол дүрмийн санд оруулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь зээлийн хөрөнгөөр бүрдээгүй, мөн хууль бус үйл ажиллагаанаас орсон орлого биш гэдгийг батлахуйц баримт, бичгийг бүрдүүлнэ. Тухайлбал, хуримтлагдсан ашгаас дүрмийн санг бүрдүүлж байгаа нөхцөлд хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хуваарилах шийдвэр, хөрөнгийн орлогын албан татварын баримт, хөрөнгө худалдан борлуулсны орлогоор дүрмийн санг бүрдүүлэх нөхцөлд тухайн хөрөнгө хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хөрөнгө мөн эсэхийг нотлох баримт бичиг, хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, төлбөр хийгдсэнийг нотлох баримт бичиг, хөрөнгө борлуулсны орлогын албан татвар төлсөн баримт, хувьцаа эзэмшигч нь хувь хүн бөгөөд хувийн харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөсөө дүрмийн санг бүрдүүлэх нөхцөлд харилцах хадгаламжийн дансны хуулга гэх мэт.
- Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд СЗХ04005 маягтын дагуу шинэ хувьцаа эзэмшигч тодорхойлолт гаргана. Тодорхойлолтод хувьцаа эзэмшигчийн иргэний цахим үнэмлэх (хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ), эрхэлж буй ажил, албан тушаалыг нотлох баримтыг хавсаргана. (тухайлбал нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолт гэх мэт...)
- Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журам"-д заасан хувь хүн, хуулийн этгээд бүрийн бүрдүүлсэн баримт бичиг.
3.2.2.Даатгалын хэлбэр бүртгүүлэх хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
- Компанийн дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн даатгалын хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх тухай Хувьцаа эзэмшигчдийн хурал эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэл, хүчин төгөлдөр шийдвэрийн эх хувь;
- Даатгалын байгууллагын боловсон хүчний мэргэжлийн диплом, холбогдох сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээ, сертификат болон сургалтын хөтөлбөрт тухайн чиглэлээр хичээл орсон эсэхийг нотлох баримт бичиг, тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, СЗХ04006 маягтын дагуу гаргасан тодорхойлолт.
- Даатгалын хэлбэр эрхлэхтэй холбоотойгоор компанийн бизнес төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсны дагуу шинэчлэн боловсруулсан бизнес төлөвлөгөө.
- Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнийг борлуулах шаардлага, хэрэгцээ, зах зээлийн багтаамж, ашигт ажиллагаа, борлуулалтын суваг, давхар даатгуулах эсэх зэрэг мэдээллийг багтаасан судалгаа, танилцуулга.
- Даатгалын гэрээ, баталгааны загвар: "Даатгалын багц дүрэм"-ийн нэгдүгээр хавсралтад заасан заасан нөхцөлийг тусгасан, Даатгалын тухай хууль болон даатгалын багц дүрмээр тавигдсан шаардлагыг хангасан даатгалын бүтээгдэхүүний гэрээний болон баталгааны загвар;
- Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүний журам: Тухайн даатгалын хэлбэр, бүтээгдэхүүнтэй холбоотойгоор даатгалын гэрээ байгуулах, даатгалын нөхөн төлбөр олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан журам, заавар;
- Даатгалын хэлбэрт хамаарах бүтээгдэхүүн тус бүрийн хураамжийн хувь хэмжээ, нөөц сангийн тооцоолол, танилцуулга: Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн хувьд даатгалын хураамжийн хэмжээг тооцоолохдоо ашигласан тоон мэдээлэл, аргачлал, эрсдэл тус бүрийн түвшин, хувь хэмжээ, түүнийг тооцоолсон аргачлал, цэвэр хураамжийн хувь, нийт хураамжийн хувийн талаарх мэдээллийг агуулсан актуарын тайлан, танилцуулга. Актуарын тайланг тухайн компанийн актуарч гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
3.2.3.Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
- Давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр эсхүл эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хувь;
- Даатгалын зуучлагчийн боловсон хүчин нь давхар даатгалын зуучлалын чиглэлээр мэргэшсэнийг нотлох баримт, СЗХ04006 маягтын дагуу гаргасан боловсон хүчний тодорхойлолт;
- "Даатгалын багц дүрэм"-ийн нэгдүгээр хавсралтад заасан мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээний төсөл.
3.2.4. Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн эрх бүхий албан тушаалтны өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
- Шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны иргэний цахим үнэмлэх, мэргэжлийн диплом, эрхэлж байсан болон эрхэлж буй ажил, албан тушаалыг нотлох баримт бичиг (нийгмийн даатгалын дэвтэр, албан байгууллагын тодорхойлолт гэх мэт...,)-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
- Хорооноос баталсан Тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан баримт бичиг
- СЗХ04006 маягтын дагуу гаргасан шинээр томилогдож буй эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт.
3.2.5.Оноосон нэр өөрчлөхөөр ирүүлсэн хүсэлтэд хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
- Хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчлөх тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
- Улсын бүртгэлийн албанаас авсан шинэ оноосон нэрийн баталгаажуулалт.
- Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөж байгаатай холбогдуулан шинэчилсэн компанийн дүрмийн төсөл.
Дөрөв. Тодорхойлолт бөглөх
4.1.Хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт СЗХ04005 маягтыг бөглөх
1) Хороонд өргөдөл гаргаж буй хуулийн этгээдийн оноосон нэрийг бичнэ.
2) Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд, иргэн аль нь болохыг сонгоно. Хуулийн этгээд бол 3-17, 28 дугаар мөрүүдийг бөглөнө. Иргэн бол 18-28 дугаар мөрүүдийг бөглөнө.
Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн мэдээлэл
3) Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэрийг бичнэ:
Монгол – хуулийн этгээдийн оноосон нэрийг кирилл үсгээр;
Англи – хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичнэ.
4) Хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан хурлын огноог он, сар, өдөр гэсэн дарааллаар бичнэ.
5) Хуулийн этгээдийн хэлбэр: ХК-хувьцаат компани, ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нь болохыг сонгоно.
6) Хөрөнгө оруулалтын хэлбэрээс тохирох нүдийг сонгож, гадаадын хөрөнгө оруулалттай бол нийт хувьцааны хэдэн хувийг гадаадын хөрөнгө оруулагч
Дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт хувьцааг /100 хувь/ Монгол улсын иргэн , Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд эзэмшдэг,
Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдэгт нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуй нэгжийг тус тус ойлгоно.
7) Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх улсын бүртгэлийн дугаарыг бичнэ.
8) Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх регистрийн дугаарыг бичнэ.
9) Хуулийн этгээдийн эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлийг бичнэ.
10) Эцсийн өмчлөгчийн овог, нэр, харьяалал, регистрийн дугаарыг харгалзах мөр бүрд тохируулан бичнэ.
11) Өргөдөл гаргагч хуулийн этгээдэд оруулах хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэн бичнэ.
12) Хаяг байршил: Хуулийн этгээдийн хаягийг хүснэгтийн дагуу дэлгэрэнгүй бичнэ.
13) Холбоо барих утас: Хуулийн этгээдийн холбоо барих суурин, гар утас, факсын дугаарыг бичнэ.
14) Цахим хуудас: Хуулийн этгээдийн албан ёсны цахим хуудсыг бичнэ.
Цахим шуудангийн хаяг: Хуулийн этгээдийн цахим шуудангийн хаягийг бичнэ
15) Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
16) Компанийн нэгдлийн оролцогч эсэхийг сонгоно.
17) Компанийн нэгдлийн оролцогчийн регистрийн дугаар, үйл ажиллагааны төрөл, хувьцаа эзэмшигчтэй ямар холбоотой болохыг бичнэ.
Хувьцаа эзэмшигч иргэний мэдээлэл
18) Хувьцаа эзэмшигч иргэний овог буюу иргэний цахим үнэмлэх дээрх эцэг/эх/-ийн нэрийг бичнэ.
19) Хувьцаа эзэмшигч иргэний нэрийг бичнэ.
20) Хувьцаа эзэмшигч иргэний харьяаллыг бичнэ.
21) Иргэний регистрийн дугаарыг бичнэ.
22) Иргэний оршин суугаа газрын хаягийг улс, аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, гудамж/байр, тоот гэсэн дарааллаар бичнэ.
23) Тодорхойлолт гаргаж буй өдрийн байдлаар эрхэлж байгаа ажил, ажиллаж буй газар, албан тушаалын талаар бичнэ.
24) Ажил эрхэлдэг бол ажлын газрын хаягийг улс, аймаг/хот, сум/дүүрэг, баг/хороо, гудамж/байр, тоот гэсэн дарааллаар бичнэ.
25) Хувьцаа эзэмшигч нь мэргэжил эзэмшсэн бол эзэмшсэн мэргэжлийн нэрийг бичнэ.
26) Хувьцаа эзэмшигч иргэнтэй холбоо барих утасны дугаарыг бичнэ.
27) Хүсэлт гаргагч хуулийн этгээдэд оруулах хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэн бичнэ.
28) Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн нэрийг, тухайн эх үүсвэрийн мөнгөн дүнг төгрөгөөр илэрхийлэн бичнэ. /Компанийн ногдол ашиг, тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого, бизнес, хадгаламж, түрээсийн орлого, менежментийн урамшуулал гэх мэт/
4.2.Эрх бүхий албан тушаалтан болон бусад боловсон хүчний тодорхойлолт СЗХ04006 маягтыг бөглөх
1) Ерөнхий мэдээлэл хэсэгт Компанийн тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан болон боловсон хүчин нь өөрийн мэдээллийг хүснэгтийн дагуу оруулна.
- Эрхлэх албан тушаал мөрөнд даатгалын байгууллагад эрхлэх албан тушаалын нэрийг бичнэ. Дараагийн мөрөнд тухайн албан тушаалд сонгогдсон огноо, шийдвэрийн нэр/ТУЗ-ын тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал гэх мэт/, шийдвэрийн дугаарыг бичнэ.
- Өөр байгууллагад давхар ажил эрхэлдэггүй тохиолдолд "Одоо эрхэлж байгаа ажил, Албан тушаал, Ажлын хаяг, Ажлын цахим хаяг" гэсэн удаах мөрүүдийг бөглөх шаардлагагүй. Өөр байгууллагад давхар ажил эрхэлж байгаа тохиолдолд дээрх мөрүүдийг бөглөнө.
- Маягтад сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3*4 хэмжээтэй цээж зургийг оруулна.
2) Боловсролын талаарх мэдээллийг хүснэгтүүдийн дагуу оруулна. Ерөнхий боловсролын сургуулийг оролцуулан боловсрол эзэмшсэн их дээд сургуулиудын нэрс, эзэмшсэн мэргэжил, тухайн сургуульд элссэн, төгссөн он, диплом, гэрчилгээний дугаарыг бичнэ. Мөн санхүүгийн болон даатгалын чиглэлээр мэргэшил олгох сургалтад хамрагдсан бол тухайн мэргэшил олгосон сургалтын байгууллагын нэр, эзэмшсэн мэргэжил хэсэгт мэргэшлийн нэр, тухайн сургалтад элсэн орсон, төгссөн огноо, гэрчилгээ, мэргэшлийн үнэмлэхийн дугаарыг бичнэ.
3) Ажлын туршлагын талаарх мэдээллийг хүснэгтүүдийн дагуу оруулна. Ажиллаж байсан байгууллага хэсэгт ажиллаж байсан байгууллагын нэр, тухайн байгууллагад эрхэлж байсан албан тушаал, ажилд орсон огноо, ажлаас гарсан огноо, ажлаас гарсан шалтгааныг товч тодорхой бичнэ.
4) Холбогдох этгээд гэдэгт Компанийн тухай хуулийн 89.2-т заасан нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно. Холбогдох этгээд нь эрх бүхий албан тушаалтан болон бусад боловсон хүчний Компанийн тухай хуулийн 89.2-т заасан этгээдийн аль нь болохыг тодорхойлж "таны хэн болох" хэсэгт бичнэ. Холбогдох этгээд нь иргэн бол түүний овог, нэр, регистрийн дугаар, эрхэлж буй ажил эсхүл ажиллаж буй байгууллагын нэр, албан тушаалыг бичнэ. Холбогдох этгээд нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаарыг бичнэ.
Тав. Мэдэгдлийн маягтыг бөглөх
5.1.Салбар, төлөөлөгчийн газар нээх, татан буулгах, өөрчлөн байгуулах болон салбар, төлөөлөгчийн газрын удирдлага, хаягийн өөрчлөлтийн мэдэгдлийн СЗХ04007 маягтыг бөглөх
1) Хороонд мэдэгдлийг ирүүлсэн огноог бөглөнө.
2) Мэдэгдэл ирүүлж буй хуулийн этгээдийн төрлийг сонгоно
3) Мэдэгдэл ирүүлж буй хуулийн этгээдийн оноосон нэрийг бичнэ
Монгол – хуулийн этгээдийн оноосон нэрийг кирилл үсгээр;
Англи – хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичнэ.
Хуулийн этгээдийн хэлбэр: ХК-хувьцаат компани, ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нь болохыг сонгоно.
4) Мэдэгдлийн төрлийг сонгож бөглөнө.
5) Салбар, төлөөлөгчийн газрыг байгуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийн он, сар, өдөр, шийдвэрийн дугаар, газрын удирдлагын овог, нэр, албан ёсны хаяг байршил, холбоо барих утасны дугаарыг харгалзах мөрүүдэд тодорхой бичнэ.
6) Салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, огноо, дугаарыг харгалзах баганад тохируулан бичнэ.
7) Салбар, төлөөлөгчийн газрыг өөрчлөн байгуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, огноо, дугаарыг харгалзах баганад тохируулан бичнэ.
8) Салбар, төлөөлөгчийн газрын шинэ удирдлагыг томилсон тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийн нэр, огноо, дугаарыг харгалзах баганад тохируулан бичнэ. Мөн шинэ удирдлагын овог, нэрийг харгалзах баганад кирилл үсгээр бичнэ.
9) Хуучин хаяг болон шинэ хаягийг харгалзах баганад тохируулан бичнэ.
5.2.Даатгалын бүтээгдэхүүний мэдэгдлийн СЗХ04008 маягтыг бөглөх
1) Хороонд мэдэгдлийг ирүүлсэн огноог бөглөнө.
2) Мэдэгдэл ирүүлж буй хуулийн этгээдийн оноосон нэрийг бичнэ
Монгол – хуулийн этгээдийн оноосон нэрийг кирилл үсгээр;
Англи – хуулийн этгээдийн нэрийг латин үсгээр галиглан бичнэ.
Хуулийн этгээдийн хэлбэр: ХК-хувьцаат компани, ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нь болохыг сонгоно.
3) Даатгалын бүтээгдэхүүний нэрийг бичнэ.
4) Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэрийг бичнэ.
5) Даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн нэр, огноо, шийдвэрийн дугаарыг харгалзах баганад тохируулан бичнэ.
6) Цахимаар борлуулах эсэхийг сонгож, бөглөнө.
7) Даатгалын хураамжийн тооцооллыг боловсруулсан актуарчийн овог, нэрийг харгалзах баганад тохируулан бичнэ
8) Даатгалын бүтээгдэхүүнийг шинээр болон шинэчлэн борлуулж байгаа эсэхийг бөглөнө.
9) Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээллийг харгалзах мөрийн дагуу дэлгэрэнгүй бичнэ.
5.3. Салбар, төлөөлөгчийн газар нээх, татан буулгах, өөрчлөн байгуулах болон салбар, төлөөлөгчийн газрын удирдлага, хаягийн өөрчлөлтийн мэдэгдлийн маягтад хавсаргах баримт бичиг, тавигдах шаардлага
- Салбар, төлөөлөгчийн газар нээх тухай удирдлагын шийдвэрийн эх хувь эсхүл шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэх мэт/
- Ажлын байрыг худалдан авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түрээсэлсэн бол түрээсийн гэрээний хуулбар.
- СЗХ04006 маягтын дагуу гаргасан салбар, төлөөлөгчийн газрын удирдлага, мэргэжлийн боловсон хүчин бүрийн бөглөсөн тодорхойлолт.
- Салбар, төлөөлөгчийн газрын удирдлага болон мэргэжлийн /даатгалын борлуулалтын ажилтан, даатгалын менежер, даатгалын нөхөн төлбөрийн ахлах ажилтан/ боловсон хүчний иргэний цахим үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн /даатгал, санхүү, эдийн засаг болон бусад/ дипломын хуулбар, мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмнө нь даатгалын байгууллагад ажиллаж байсан бол тус байгууллагын гаргасан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
- Салбар, төлөөлөгчийн газрын эрхлэх үйл ажиллагааны чиглэл, дотоод үйл ажиллагаанд баримтлах зарчим, дүрмийг тодорхойлсон дотоод үйл ажиллагааны журмын төсөл.
- Салбарын удирдлага эсхүл боловсон хүчин нь Хороо, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэнийг нотлох баримт.
- Даатгалын компани салбар нээх тохиолдолд тухайн салбарын арилжааны банкин дахь дансны хуулга.
- Даатгалын хохирол үнэлэгч салбар, төлөөлөгчийн газар нээх тохиолдолд дээр дурдсан 1-6 дугаартай баримт бичгүүдээс гадна эрхлэх даатгалын хэлбэрээс хамааран эд хөрөнгөнд учирсан бодит хохирлыг тогтоох бол салбарын 1-ээс доошгүй ажилтны Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.
- Даатгалын компанийн салбар нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд салбарын шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын шуурхай албаны бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын талаарх танилцуулга.
- Шуурхай албаны эсхүл шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байгууллагын дуудлагын зориулалтын автомашины гэрчилгээний хуулбар.
- Даатгалын компани нь тухайн салбарын шуурхай албаны үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
5.4. Даатгалын бүтээгдэхүүний мэдэгдлийн маягтад хавсаргах баримт бичиг тавигдах шаардлага
- Даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэл, хүчин төгөлдөр шийдвэрийн эх хувь;
- Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга;
- Энэ журмын 3.4.3.1.а-д заасан ТУЗ-өөр батлуулсан даатгалын бүтээгдэхүүн боловсруулах журмын хуулбар
- Хорооноос даатгалын бүтээгдэхүүний онцлог цар хүрээнээс хамааран тусгайлсан шаардлага тавьсан тохиолдолд Хорооноос шаардсан баримт бичиг
Зургаа. Бусад
6.1.Энэ зааврын дагуу даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэдэгдэл, бүртгэлийн маягтыг бөглөөгүй, баримт бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, бүртгэлийн, мэдэгдлийн баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй гэж үзэх үндэслэл.болно.
1
Текст томруулах
A
A
A