A

A

A

Бүлэг: 1979

"Даатгалын багц дүрэм"-ийн

арван гуравдугаар хавсралт

 

 

ДААТГАГЧИЙН ДАВХАР ДААТГАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД

ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Энэ журмын зорилго нь даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөө, давхар даатгалын төлөвлөгөөний тайлан, тэдгээрт тавигдах шаардлагыг тодорхойлох, биелэлтэд хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Давхар даатгалын төлөвлөгөө боловсруулахад баримтлах зарчим

 

2.1 Даатгагч нь давхар даатгалын төлөвлөгөөтэй байх ба давхар даатгалын төлөвлөгөө нь давхар даатгалын стратеги төлөвлөгөө, давхар даатгалын жилийн төлөвлөгөөнөөс бүрдэнэ.

2.1.1 Давхар даатгалын стратеги төлөвлөгөө нь тухайн даатгагчийн давхар даатгалын бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг байна. Давхар даатгалын стратеги төлөвлөгөөг даатгагчийн бизнес төлөвлөгөө, эрсдэлийн удирдлагын стратеги, андерайтингийн бодлоготой уялдуулан боловсруулна.

2.1.2 Давхар даатгалын жилийн төлөвлөгөө нь даатгагчийн тухайн жилд хэрэгжүүлэх давхар даатгалын бодлогыг тодорхойлох баримт бичиг байна. Давхар даатгалын жилийн төлөвлөгөөг давхар даатгалын стратеги төлөвлөгөө, даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлттэй уялдуулан жил бүр боловсруулна.

2.2 Даатгагч давхар даатгалын төлөвлөгөөг боловсруулахдаа дараах зарчмыг баримтална.

2.2.1 Давхар даатгалын төлөвлөгөөний зорилго, зорилт, хүрэх үр дүн нь тодорхой, биелэгдэхүйц байх;

2.2.2 Даатгагч нь санхүү, төлбөрийн чадварын байдалдаа тохирсон өөрийн хүлээж болох эрсдэлийн дээд хэмжээг тогтоох ба хэрэв даатгалын тохиолдол болоход гэрээгээр хүлээсэн эрсдэлийн хэмжээ нь өөрийн хүлээж болох эрсдэлийн дээд хэмжээнээс давахаар байвал тухайн даатгалын эрсдэлийн хариуцлагыг давхар даатгагчид заавал даатгуулсан байх;

2.2.3 Даатгагч нь давхар даатгагчид шилжүүлэх даатгалын эрсдэлийн хэмжээг тогтоохдоо давхар даатгагч тус бүрийн гэрээний үүргээ биелүүлэх санхүү, төлбөрийн чадварын байдал болон үйл ажиллагааны туршлагыг харгалзан үзэх;

2.2.4 Даатгагч нь даатгалын эрсдэлээ тараан байршуулах ба тухайн давхар даатгагчийн санхүү, төлбөрийн чадварын байдалд тогтмол хяналт тавих;

2.2.5 Давхар даатгалын гэрээний нөхцөл нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний нөхцөлөөс буурахгүй буюу илүү таатай нөхцөлтэй байх;

2.2.6 Даатгагч нь даатгалын эрсдэлээ тэргүүн ээлжид дотоодын давхар даатгагчид шилжүүлэх талаар санал авч хамтран ажиллах;

2.2.7 Хамтран ажиллах давхар даатгагч, давхар даатгалын зуучлагч нь:

2.2.7.1 Хорооноос тухайн үйл ажиллагааны чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан байх;

/Энэ заалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

2.2.7.2 Гадаад улсад байгуулагдаж, харьяалагдах орны зохицуулалтын байгууллагын хяналтад байдаг, Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг, эсхүл түүнийг төлөөлсөн этгээд:

1/ "A.M.Best Company"-ийн "А"-аас дээш;

2/ "Standard and Poors", "Filtch Group"-ийн "BBB"-ээс дээш;

3/ "Moody's corporation"-ийн "Baa"-аас дээш

4/ "Rating Agency Expert RA"-ийн "А"-аас дээш

2.2.7.3 Хэрэв даатгагч нь энэ журмын 2.7.2.1 болон 2.2.7.2-т заасан шаардлагыг аль алийг нь хангахааргүй давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчтай хамтран ажиллахаар бол тухайн давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчийн дэлгэрэнгүй танилцуулга, сонгох үндэслэл, шаардлагыг давхар даатгалын төлөвлөгөөнд тусгах талаар Хороонд мэдэгдэнэ.

 

 Гурав. Давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага

 

3.1 Давхар даатгалын стратеги төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгасан байх шаардлагатай. Үүнд:

3.1.1 Давхар даатгалын стратеги төлөвлөгөөний зорилго, зорилт

3.1.2 Даатгагчийн хүлээж болох эрсдэлийн дээд хэмжээ болон давхар даатгагчид шилжүүлэх эрсдэлийн хэмжээг тодорхойлох нөхцөл:

-          Улирлын шинжтэй үйл ажиллагаа болон хохирол хамгийн өндөр байх үечлэл;

-          Эрсдэл төвлөрсөн байдал (Нэг давхар даатгагч болон нэг газарзүйн бүсчлэлд эрсдэлийг төвлөрүүлэхгүй байх);

-          Шаардлагатай бусад.

3.1.3 Давхар даатгалын үйл ажиллагааг хариуцах нэгжийн болон ажилтнуудын эрх, үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон холбогдох бусад нэгж, эрх бүхий ажилтнуудтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ;

3.1.4 Давхар даатгалын үйл ажиллагаанаас үүдэн гарч болох эрсдэлүүдийн тооцоолол, удирдах арга хэрэгсэл;

3.1.5 Давхар даатгалын төлөвлөгөө, үйл ажиллагаанд хийх дотоодын хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа

3.1.6 Хамтран ажиллах давхар даатгагч, давхар даатгалын зуучлагчийг сонгох дотоод үнэлгээ, арга аргачлал;

3.1.7 Факультатив/даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн эрсдэлийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь даатгалын гэрээ тус бүрээр давхар даатгагчтай тохиролцож давхар даатгуулах үйл ажиллагаа/ давхар даатгалын гэрээ байгуулахад баримтлах бодлого.

3.2  Давхар даатгалын жилийн төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгасан байх шаардлагатай. Үүнд:

3.2.1 Даатгагчийн хүлээж болох эрсдэлийн дээд хэмжээ болон давхар даатгагчид шилжүүлэх эрсдэлийн хэмжээ (Даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн тус бүрээр );

3.2.2 Давхар даатгалын үйл ажиллагаанаас үүдэн гарч болох эрсдэлүүдийг тооцсон  үр дүн болон эрсдэлүүдийг удирдах арга хэрэгсэл;

-          Даатгалын гэрээ болон давхар даатгалын гэрээний нөхцөлийн зөрүүний талаарх мэдээлэл, түүнийг удирдах арга хэрэгслийг тодорхойлсон байдал;

-          Даатгалын нөхөн төлбөр олгох болон давхар даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь цаг хугацааны хувьд хоорондоо тохирохгүй бол шийдвэрлэх арга хэрэгсэл;

-          Даатгалын нөөц сангийн давхар даатгагчид ногдох хэсгийг бүтэн жилээр тооцоолсон тооцооллын үр дүн;

-          Давхар даатгагчийн санхүү, төлбөрийн чадварын байдлын талаарх мэдээлэл, зээлийн эрсдэлийг тооцсон үр дүн.

3.2.3 Давхар даатгалын үйл ажиллагааг хариуцах нэгж болон ажилтны мэдээлэл;

3.2.4 Факультатив давхар даатгалд хамруулах даатгалын хэлбэр, бүтээгдэхүүн, давхар даатгалын хэмжээ;

3.2.5 Хамтран ажиллах давхар даатгагчийг сонгох үндэслэл, тэдгээрт өгсөн үнэлэлт, дүгнэлт, тэдгээрийн дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга, хариуцах эрсдэлийн хэмжээ, давхар даатгалын гэрээ байгуулсан байдал;

3.2.6 Давхар даатгалын зуучлагчаар дамжуулан гэрээ байгуулсан тохиолдолд давхар даатгалын зуучлагчийг сонгох үндэслэл, дэлгэрэнгүй мэдээлэл, тэдгээрийн хүлээх үүрэг, хариуцлага.

 

Дөрөв. Давхар даатгалын төлөвлөгөөний хэрэгжилт,

түүний удирдлага зохион байгуулалт

 

4.1 Даатгагчийн төлөөлөн удирдах зөвлөл /цаашид "ТУЗ" гэх/ нь давхар даатгалын төлөвлөгөөг баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана.

4.2 Даатгагч нь давхар даатгалын төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах тусгайлсан нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй эсхүл давхар даатгалын үйл ажиллагаа хариуцах ажилтантай байна.

4.4 Даатгагч нь давхар даатгалын жилийн төлөвлөгөөг жил бүр боловсруулах ба давхар даатгалын стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд өөрчлөлт оруулах үндэслэл тайлбараа гаргаж, өөрчлөлт оруулах саналаа ТУЗ-д танилцуулна.

4.5 Давхар даатгагчийн санхүү, төлбөрийн чадварын байдал болон давхар даатгалын гэрээнд аливаа асуудал үүссэн, үүсэж болзошгүй болохыг тогтоосон тохиолдолд нэн даруй ТУЗ-д мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч ажиллана.

 

Тав. Давхар даатгалын төлөвлөгөөний тайлагнал, хяналт, хариуцлага

 

5.1 Даатгагч нь давхар даатгалын стратеги төлөвлөгөөг батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орсноос хойш 14 хоногийн дотор, давхар даатгалын жилийн төлөвлөгөөг энэ журмын 5.3-т заасан тайлангийн хамт тухайн жилийн 01 сарын 15-ны өдрийн дотор тус тус Хороонд ирүүлнэ.

/Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 379 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

5.2 Хороо нь даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөг хянаж, Хороонд ирүүлсэн өдрөөс хойш ажлын 20 хоногийн дотор даатгагчид хариуг хүргүүлнэ.

5.3 Давхар даатгалын төлөвлөгөөний тайланд давхар даатгалын эрсдэлийн хэмжээ, хураамж, нөхөн төлбөр, давхар даатгалын үйл ажиллагааны үр дүн тодорхой тусгахаас гадна дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

5.3.1 ТУЗ-ийн давхар даатгалын жилийн төлөвлөгөөний биелэлтэд өгсөн үнэлэлт, дүгнэлт;

5.3.2 Даатгагчийн давхар даатгалын үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтын тайлан, дүгнэлт;

5.3.3 Давхар даатгалын үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын талаар хийсэн ажлын тайлан;

5.3.4 Хамтран ажилласан давхар даатгагчид өгсөн үнэлэлт дүгнэлт, давхар даатгалын гэрээний талаар;

5.3.5 Даатгалын нөөц сангийн давхар даатгагчид ногдох хэсгийн тайлан /Даатгалын хэлбэр, даатгалын бүтээгдэхүүн тус бүрээр/

5.3.6 Хороо шаардлагатай гэж үзсэн бусад мэдээ тайлан, баримт бичиг.

5.4 Даатгагч энэ журмын 1 болон 2 дугаар хавсралтад заасан мэдээ, тайланг үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж, санхүүгийн тайлангийн хамт улирал бүр Хороонд ирүүлнэ.

5.5 Хороо энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллах бөгөөд журам зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.  


 

"Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд

тавигдах шаардлага"-ын 1 дүгээр хавсралт

 

 

 

МАЯГТ СЗХ04153.Факультатив давхар даатгалын гэрээний мэдээлэл

 

Даатгагчийн нэр ...........................                                                                    20...оны ... сарын ...-ны өдөр

ТАЙЛАН ГАРГАСАН: ...................................      ............................................    ........................................

   (Албан тушаал)(Гарын үсэг)(Овог, нэр)

тамга тэмдэг

 

ТАЙЛАН ГАРГАСАН ХУГАЦАА:     20... оны  ... сарын... өдөр

 

 

 

 

 

 

 

 

"Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд

тавигдах шаардлага"-ын 2 дугаар хавсралт

 

 

 

МАЯГТ СЗХ04154.Гэрээт давхар даатгалын гэрээний мэдээлэл

Даатгагчийн нэр.......................                                                                                                                                      20... оны ... сарын...-ны өдөр