- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ДААТГАГЧИЙН БАТАЛГАА ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн
46 дугаар тогтоолын хавсралт
"Даатгалын багц дүрэм"-ийн
арван есдүгээр хавсралт
ДААТГАГЧИЙН БАТАЛГАА ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Даатгагч Даатгалын тухай хуульд заасан даатгагчийн баталгаа (цаашид "баталгаа" гэх) гаргах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тогтоох, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Даатгагч Даатгалын тухай хуулийн 61.1-д заасан баталгааг гаргаж болно.
Хоёр. Баталгаа гаргах үйл ажиллагаанд тавигдах шаардлага
2.1.Даатгагч баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.даатгагч баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тухай шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргасан байх;
2.1.2.дараах харилцааг тусгасан баталгаа гаргах үйл ажиллагааны журмыг Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид "ТУЗ" гэх)-өөр батлуулсан байх:
2.1.2.1.баталгаа гаргах үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх, шийдвэрлэх, түүнд хяналт тавих тухай;
2.1.2.2.баталгаатай холбогдон үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, удирдах, бууруулах арга, аргачлалыг багтаасан эрсдэлийн удирдлагын бодлого;
2.1.2.3.үүрэг гүйцэтгэгчийг таньж мэдэх аргачлал (үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн чадавх, хүний нөөц, ажлын туршлага болон ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж зэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хангалттай эсэх);
2.1.2.4.баталгаа гаргах үйл ажиллагаатай холбоотой шимтгэлийн хувь хэмжээг тооцох, баталгааны эрсдэлийн сан байгуулах шалгуур үзүүлэлт, аргачлал;
2.1.2.5.баталгаа гаргах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, гишүүдэд тухай бүр хүргүүлж, тайлагнах тухай.
2.1.3.баталгаа гаргах үйл ажиллагааг хариуцсан бие даасан нэгжтэй байх.
2.2.Даатгагчийн гаргаж болох баталгааны нийт дүн нь даатгагчийн өөрийн хөрөнгийн дүнгээс эрсдэлд суурилсан хөрөнгө болон нийт зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүнг хассан үлдэгдлийн 70 хувиас хэтрэхгүй бөгөөд дараах томьёогоор тооцно:
ДБ=(ДӨХ−ЭСХ−ЗХ)∗70%
ДБ – даатгагчийн гаргаж болох баталгааны нийт дүн
ДӨХ – даатгагчийн өөрийн хөрөнгийн дүн
ЭСХ – эрсдэлд суурилсан хөрөнгийн дүн
ЗХ – нийт зөвшөөрөгдөхгүй хөрөнгийн дүн
2.3.Даатгагчийн ТУЗ нь санхүү, төлбөрийн чадварын байдлаа харгалзан баталгааны эрсдэлийг үнэлж, тухайн жилд гаргаж болох баталгааны дээд хэмжээг энэ журмын 2.2-т заасан хязгаарт нийцүүлэн жил бүр батална.
2.4.Даатгагч баталгаа гаргах тухай бүрд дараах шаардлагыг хангана:
2.4.1."Даатгалын багц дүрэм"-ийн хоёрдугаар хавсралт "Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам"-д заасан даатгагчийн төлбөрийн чадварын нэгдүгээр, эсвэл хоёрдугаар түвшинд байх;
/Энэ заалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.4.2.баталгааны нөхцөл, үнэ нэмэгдсэн, өөрчлөгдсөн эсэхээс үл хамааран баталгаа нь тухайн гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байх;
2.4.3.баталгааны гэрээ дуусгавар болох хүртэл баталгаа гаргасан дүнтэй тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийг төлбөр түргэн гүйцэтгэх боломжтой байдлаар байршуулсан байх.
2.5.Баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх даатгагч нар хамтран баталгааны гэрээний нийтлэг загвар гаргах, мэдээллийн нэгдсэн сан болон хамтын эрсдэлийн санг байгуулах, удирдах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий тухайн даатгагч нарын гишүүнчлэлээс бүрдсэн хамтын удирдлагын бүтцийг бий болгоно.
Гурав. Баталгааны бүртгэл, тайлан, мэдээлэл
3.1.Даатгагч баталгааны гэрээний бүртгэлийг тухай бүр хөтөлж, тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор энэ журмын 2.5-д заасан этгээдэд хүргүүлнэ.
3.2.Энэ журмын 2.5-д заасан этгээд нь баталгааны нэгдсэн бүртгэлийг хөтөлж, энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу баталгааны төрөл тус бүрээр тайланг гаргаж дараа сарын 10-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-д хүргүүлнэ.
3.3.Даатгагч нь баталгааны үйл ажиллагааны тайланг энэ журмын хоёрдугаар хавсралтаар баталсан маягтын дагуу улирал бүрийн санхүүгийн тайлангийн хамт Хороонд хүргүүлнэ.
3.4.Даатгагч болон энэ журмын 2.5-д заасан этгээд баталгааны үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээллийг Хороо шаардсан тохиолдолд тухай бүр хүргүүлнэ.
--оОо--
"Даатгагчийн баталгаа гаргах үйл
ажиллагааны журам"-ын нэгдүгээр хавсралт
Даатгагчийн баталгааны талаарх мэдээлэл
Хугацаа: ... оны ... дугаар сар
№ | Даатгагчийн нэр |
| |||||
| Үүрэг гүйцэтгүүлэгч | Үүрэг гүйцэтгэгч | ........ баталгаа | ||||
Эхлэх хугацаа | Дуусах хугацаа | Дүн | Шимтгэл | Төлбөр | |||
1 | "......... даатгал" ХК/ХХК |
| |||||
1.1 | ................. | ................. |
|
|
|
|
|
1.2 |
|
|
|
|
|
|
|
1.3 |
|
|
|
|
|
|
|
2 | "......... даатгал" ХК/ХХК |
| |||||
2.1 |
|
|
|
|
|
|
|
2.2 |
|
|
|
|
|
|
|
2.3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| Нийт |
|
|
|
|
|
|
ТАЙЛАН ГАРГАСАН:
________________ ________________ ________________ ________________
Овог, нэр албан тушаал гарын үсэг огноо
Тамга
"Даатгагчийн баталгаа гаргах үйл
ажиллагааны журам"-ын хоёрдугаар хавсралт
МАЯГТ СЗХ04171.ДААТГАЛЫН КОМПАНИЙН БАТАЛГАА ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Даатгагчийн нэр: ...................................... .... оны ... дүгээр сарын ... өдөр
(төгрөгөөр)
/Энэ маягтын гарчгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 741 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
№ | Баталгааны төрөл | Гэрээний тоо | Гэрээний нийт дүн | Шимтгэлийн дүн | Төлбөр төлсөн гэрээний тоо | Гэрээний төлбөрийн дүн |
1 | Тендерийн баталгаа |
|
|
|
|
|
2 | Урьдчилгаа төлбөрийн баталгаа |
|
|
|
|
|
3 | Гүйцэтгэлийн баталгаа |
|
|
|
|
|
4 | Чанарын баталгаа |
|
|
|
|
|
5 | Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгаа |
|
|
|
|
|
6 | ..... баталгаа |
|
|
|
|
|
... | ..... |
|
|
|
|
|
| Нийт |
|
|
|
|
|
ТАЙЛАН ГАРГАСАН:
________________ ________________ ________________ ________________
Овог, нэр албан тушаал гарын үсэг огноо
Тамга
Текст томруулах
A
A
A