- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 460
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг үйл ажиллагаа, чиг үүргийн хувьд "Амаржих газар" болгон тус тус өөрчлөн зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяалалд ажиллуулсугай.
2.Амаржих газруудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шуурхай, тасралтгүй байдлыг хэвшүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДС.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх