- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 115
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс зургаан сараар сунгасугай.
2.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
