- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 119
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ганбямбын Дөлгөөнийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
