- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 01
Төрийн ордон, Улаанбаатар хот
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нарыг томилсугай.
2.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Бямбажавын Ганбат, Жамсранжавын Болд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
