- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/434,А/263
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Т.Сүхболд), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Л.Нямгэрэл), Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга (М.Санжаадорж) нарт тус тус даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 58/62 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A