A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

TӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 23.6.11 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"23.6.11.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6.2-т заасны дагуу нэмэгдүүлж ногдуулах албан татвар."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.16 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"23.8.16.энэ хуулийн 23.6.11-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар."

3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР