A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.1.10 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"22.1.10.гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зориулан гэрээний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого."

2 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтын "Засгийн газар," гэсний дараа "нийслэл," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйл буюу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.10 дахь заалтыг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР