A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.6 дахь заалтын "6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг," гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг," гэж, 6.8 дахь заалтын "6.28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг," гэсний дараа "6.29 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг," гэж, 6.12 дахь заалтын "11.24 дүгээр зүйл," гэсний дараа "14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг," гэж, 6.34 дэх заалтын "Зөрчлийн тухай хуулийн" гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг," гэж, 6.35 дахь заалтын "6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг," гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг," гэж, 6.37 дахь заалтын "6.24 дүгээр зүйл," гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг," гэж, 6.38 дахь заалтын "6.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг," гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг," гэж, 6.39 дэх заалтын "6.19," гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг," гэж, 6.44 дэх заалтын "6.15, " гэсний дараа "7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг," гэж, 6.46 дахь заалтын "6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг," гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг," гэж, 6.50 дахь заалтын "Зөрчлийн тухай хуулийн" гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг," гэж, 6.51 дэх заалтын "6.2," гэсний дараа "6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг," гэж, 6.59 дэх заалтын "6.1 дүгээр зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг," гэсний дараа "6.29 дүгээр зүйл, 6.30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР