- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.25 дахь заалт нэмсүгэй:
"33.1.25.барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын ажиллах зардлын жишиг хэмжээг барилга байгууламжийн төвөгшил, хэмжээг харгалзан тогтоох."
2 дугаар зүйл.Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.25 дахь заалтын дугаарыг "33.1.26" гэж, 37 дугаар зүйлийн 37.1.20 дахь заалтын "ашиглалтад оруулах" гэснийг "ашиглалтад оруулах болон ашиглалтад оруулах комиссын ажиллах" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
