- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/16 дугаар зүйлийн 16.1.17, 16.1.18 дахь заалт:
"16.1.17.нийтийн эдэлбэр газар;
16.1.18.нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс."
2/16 дугаар зүйлийн 16.4, 16.5 дахь хэсэг:
"16.4.Энэ хуулийн 16.1.18-д заасан зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар нь бусад аймаг болон хэд хэдэн аймаг, сумын нутаг дэвсгэрт байж болно.
16.5.Энэ хуулийн 16.1.18-д заасан зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар тохиролцож Нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулна."
3/21 дүгээр зүйлийн 21.2.5-21.2.7 дахь заалт:
"21.2.5.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газрыг иргэнд өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх;
21.2.6.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх;
21.2.7.энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх."
4/21 дүгээр зүйлийн 21.5.4 дэх заалт:
"21.5.4.энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах."
5/23 дугаар зүйлийн 23.7, 23.8 дахь хэсэг:
"23.7.Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ.
23.8.Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ."
6/24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсэг:
"24.6.Энэ хуулийн 24.1-д заасан цогцолбор арга хэмжээг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем /цаашид "цахим систем" гэх/-ээр дамжуулан хэрэгжүүлнэ.
24.7.Энэ хуулийн 18.1.8-д заасан журмаар газрыг төлөвлөх, олгох, кадастр эрхлэх, мониторинг хийх, төлбөр татвар ногдуулах, хаяг олгох зэрэг үйл ажиллагааг цахимаар эрхлэх, системийн удирдлага, тохиргоо, хөгжүүлэлт, аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, үүрэг, хяналт тавих асуудлыг зохицуулна."
7/29 дүгээр зүйлийн 29.7-29.12 дахь хэсэг:
"29.7.Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана.
29.8.Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр цахим системээр гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэнэ:
29.8.1.өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор;
29.8.2.энэ хуулийн 29.8.1-д зааснаас бусад иргэний хүсэлтийг цахим системд хүсэлт гаргасан огноогоор.
29.9.Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ.
29.10.Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно:
29.10.1.улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан байршилтай давхацсан;
29.10.2.холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр олон улс, улс, орон нутгийн чанартай томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх болон олон улсын зээл тусламж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженер, нийгмийн дэд бүтэц байгуулахаар төлөвлөж байгаа газартай давхацсан;
29.10.3.хууль, тогтоомжоор тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан;
29.10.4.Засгийн газрын шийдвэрээр геодезийн солбицол, өндөр, тусгагийн тогтолцоо өөрчлөгдсөн;
29.10.5.газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх;
29.10.6.нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн;
29.10.7.хүн ам, барилгажилтын нягтрал ихтэй бүсэд байрлах газрыг нийтийн эдэлбэрт авах;
29.10.8.нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр.
29.11.Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана.
29.12.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор газар эзэмших, ашиглах эрх олгоход энэ хуулийн 29.7, 29.8, 29.9-д заасан эрэмбэлэх дараалал хамаарахгүй."
8/33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг:
"33.8.Эрх бүхий этгээдийн шийдвэрээр эзэмшүүлсэн, ашиглуулсан газрын хаяг, байршил, хэмжээ, хугацаа болон эзэмшигч, ашиглагчийн талаарх мэдээллийг нийтэд нээлттэй мэдээлнэ."
9/481дүгээр зүйл:
"481дүгээр зүйл.Сервитут тогтоох
481.1.Эрх бүхий байгууллагаас олгосон газар өмчлөх, эзэмших, ашиглах газрын эрхээ хэрэгжүүлэх, хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж сервитут тогтоож болно.
481.2.Сервитут нь тодорхой нөхцөл, болзол, хугацаатай байх бөгөөд дараах төрөлтэй байна:
481.2.1.нийтийн;
481.2.2.хувийн.
481.3.Сервитутыг дараах зориулалтаар тогтоож болно:
481.
3.1.дамжин өнгөрөх;
481.3.2.хил заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт тавих;
481.3.3.гамшгийн эрэл болон хор уршгийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
481.3.4.инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ байгуулах, ашиглах;
481.3.5.хайгуул судалгаа, түүнтэй ижил төстэй бусад үйл ажиллагаа явуулах;
481.3.6.усны сан болон ойн сангийн газарт байгалийн дагалт баялаг ашиглах, аялах.
481.4.Хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн улсын болон орон нутгийн чанартай авто зам, төмөр зам, дүүжин тээвэр, гүүр, гүүрний барилга байгууламж, явган болон дугуйн зам, нийтийн тээврийн үйлчилгээний барилга байгууламж байгуулахад нийтийн сервитут тогтооно.
481.5.Энэ хуулийн 481.4-т заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдэд нөхөх олговор олгож болно. Нөхөх олговрын хэмжээг тооцох, нөхөх олговрыг тогтоох, нөхөх олговрыг дүйцүүлэн тооцох журмыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
481.6.Энэ хуулийн 481.4-т заасан нийтийн сервитут тогтоох асуудлыг аймаг, нийслэлийн газрын алба, хоёр, түүнээс дээш аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг хамарсан нийтийн сервитут тогтоох асуудлыг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, улсын тусгай хэрэгцээний газар нийтийн сервитут тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
481.7.Нийтийн сервитут тогтооход эрх нь хязгаарлагдаж байгаа газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч этгээдэд мэдэгдэж, нийтийн сервитут тогтоох шийдвэрийг энэ хуулийн 481.6-д заасан байгууллага гарган цахим системд бүртгэнэ.
481.8.Сервитут тогтоолгуулсан этгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн аливаа үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
481.9.Нийтийн болон хувийн сервитут тогтоох болон дуусгавар болгох шийдвэрийг цахим системд бүртгэнэ.
481.10.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд хоорондоо хувийн сервитут тогтоох гэрээ байгуулан бүртгүүлэх хүсэлтээ сервитут тогтоосон газрын хил заагийг кадастрын зургийн хамт аймаг, нийслэлийн газрын албанд гаргана.
481.11.Энэ хуулийн 481.10-д заасан хүсэлтийг аймаг, нийслэлийн газрын алба хүлээн авч, цахим системд бүртгэнэ.
481.12.Хувийн сервитуттай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна."
10/601, 602, 603 дугаар зүйл:
"601дүгээр зүйл.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх
601.1.Газартай холбогдон үүссэн дараах маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:
601.1.1.газартай холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг нийслэл, дүүргийн газрын алба;
601.1.2.газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг зохих хяналтын байгууллага, нийслэл, дүүргийн газрын алба;
601.1.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл;
601.1.4.бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх.
601.2.Энэ хуулийн 601.1.1, 601.1.2-т заасны дагуу гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг нийслэл, дүүргийн газрын алба нь 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
601.3.Энэ хуулийн 601.2-т заасан хугацаанд нийслэл, дүүргийн газрын алба хариу өгөөгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нийслэл, дүүргийн газрын албаны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор энэ хуулийн 602дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.
6014.Энэ хуулийн 601.1, 601.3-т заасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
601.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж байгаа газартай холбогдон үүссэн маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
602дугаар зүйл.Маргаан таслах зөвлөл
602.1.Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид "Маргаан таслах зөвлөл" гэх/ ажиллана.
602.2.Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд хурлын ирц, зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг, маргаанд оролцогчдын эрх, үүрэг, тайлбар, нотлох баримтыг хянах, дүгнэлт гаргах, шийдвэрлэх, зөвлөлийн шийдвэрийг мэдээлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
602.3.Маргаан таслах зөвлөл нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байх ба дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
602.4.Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн газрын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна.
602.5.Маргаан таслах зөвлөлийн гишүүн нь газар зохион байгуулагч, газрын кадастр, газрын үнэлгээ, геодезийн инженер, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна.
602.6.Маргаан таслах зөвлөлийн ажлын албаны үүргийг нийслэлийн газрын алба хэрэгжүүлнэ.
603дугаар зүйл.Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, шийдвэрлэх
603.1.Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана.
603.2.Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ.
603.3.Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно.
603.4.Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь Маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасан шалтгаанаар маргаан таслах зөвлөл нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй бол гомдол гаргагчид 14 хоногийн дотор буцаана.
603.5.Маргаан таслах зөвлөл нь гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Тус дүгнэлтийг маргааны оролцогч талуудад гардуулна.
603.6.Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.
603.7.Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь маргаан таслах зөвлөлийн хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн үндэслэлийн тэмдэглэлийг хөтөлж, зөвлөлийн шийдвэрийг гомдол гаргасан хүн, хуулийн этгээдийн нэр, хувийн мэдээллийг таних боломжгүйгээр цахим хуудсаар мэдээлнэ.
603.8.Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, газрын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүх шатны байгууллагад хүргүүлж болно."
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн "16.1.16" гэсний дараа ",16.1.17" гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын, 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалтын "16.1.16" гэсний дараа ", 16.1.17, 16.1.18" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Газрын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/12 дугаар зүйл:
"12 дугаар зүйл.Хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын эдэлбэр газар
12.1.Хот, тосгон, бусад суурины газар болон нийслэл хотын эдэлбэр газарт хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр газар, инженерийн дэд бүтэц, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийн газар, нийтийн эдэлбэрийн газар болон цаашид тэлж хөгжих нөөц газар хамаарах бөгөөд эдэлбэр газрын хэмжээ, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж, тогтооно.
12.2.Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна.
12.3.Хот, тосгон, бусад суурины газар болон нийслэл хотын эдэлбэр газар нь бүсчлэлтэй байна.
12.4.Бүсчлэлд тавигдах шаардлагыг хот, тосгон, бусад суурины эдэлбэр газарт дүрмээр зохицуулах бөгөөд бүсчлэлийн дүрмийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
12.5.Бүсчлэл тогтоох шалгуур үзүүлэлтийг Засгийн газар тогтооно.
12.6.Нийтийн эдэлбэрийн газрын зориулалт, хэмжээ, зааг, ашиглалтын журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, тогтооно."
2/21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт:
"21.2.3.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
21.2.4.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх;"
3/21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт:
"21.5.3.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;"
4/23 дугаар зүйлийн 23.3.7 дахь заалт:
"23.3.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;"
5/23 дугаар зүйлийн 23.4.2 дахь заалт:
"23.4.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;"
6/24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг:
"24.3.Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ, цахим систем болон орон зайн өгөгдлийн мэдээллийн сангаас үзүүлэх үйлчилгээ, лавлагаа, мэдээлэл авах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно."
7/32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг:
"32.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана."
8/37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг:
"37.2.Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна."
9/38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг:
"38.4.Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна."
4 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтын "тухайн шатны Засаг дарга" гэснийг "аймаг, сум, нийслэлийн Засаг дарга" гэж, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсгийн "тухайн шатны Засаг даргад" гэснийг "аймаг, сум, нийслэлийн Засаг даргад" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4 дэх хэсгийн, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга" гэснийг "Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга" гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "тухайн шатны Засаг даргад" гэснийг "цахим системээр" гэж, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн "Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга" гэснийг "Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг" гэж, 60 дугаар зүйлийн гарчгийн "Газартай" гэснийг "Аймгийн нутаг дэвсгэр дэх газартай" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Нийслэл, дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмших, ашиглахаар гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг нийслэл, дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33.1, 44.8, 441.5-д заасны дагуу шийдвэрлэнэ.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
7 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалт буюу Газрын тухай хуулийн 601, 602, 603 дугаар зүйл, 4 дүгээр зүйлд заасан Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A