A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд доор дурдсан агуулгатай 1511дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"151дүгээр зүйл.Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг гүйцэтгэх

Хэвлэх

1511.1.Нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх, зохион байгуулах ажиллагааг гүйцэтгэхэд энэ хуулийн 162, 163, 164 дүгээр зүйлд заасан журмыг баримтална."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР