A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/32 дугаар зүйлийн 32.10, 32.11 дэх хэсэг:

"32.10.Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бага насны хүүхэд сураггүй алга болсон, олдсон тухай хойшлуулшгүй мэдээллийг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч этгээд үнэ төлбөргүй, нийтэд мэдээлнэ.

32.11.Энэ хуулийн 32.10-т заасан ажиллагааг зохицуулах журмыг хууль зүйн болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална."

2/41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг:

"41.2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 13.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж дууссан, Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд заасны дагуу хорих ялаас өвчний учир чөлөөлөгдсөн болон Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасны дагуу уучлалд хамрагдсан хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглан хяналт тогтооно."

3/41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэг:

"41.7.Энэ хуулийн 41.2-т заасан зорчих хөдөлгөөнд хяналт тавих тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

4/42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг:

"42.2.Энэ хуулийн 41.2-т заасан хүнд шүүхээс оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хугацаагаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын шийдвэрээр хяналт тогтооно."

5/44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг:

"44.2.Энэ хуулийн 41.2-т заасан хяналтад байгаа этгээдийн бүртгэлийг цагдаагийн байгууллага хөтөлнө."

2 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн гарчгийн "урьдчилан сэргийлэх талаар" гэсний дараа "харилцаа холбоо," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.3, 41.4, 41.5 дахь хэсгийн дугаарыг "41.3, 41.4, 41.5, 41.6" гэж, мөн зүйлийн 41.2, 41.4 дэх хэсгийн "41.1-д" гэснийг "41.1, 41.2-т" гэж, 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 42.4, 42.5, 42.6, 42.7 дахь хэсгийн дугаарыг "42.3, 42.4, 42.5, 42.6, 42.7, 42.8" гэж, мөн зүйлийн 42.6 дахь хэсгийн "42.2, 42.3, 42.4-т" гэснийг "42.3, 42.4, 42.5-д" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг Монгол Улсын Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР