A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Соёлын дэд сайдаар ажиллах хугацаандаа хариуцсан ажил, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласныг нь өндрөөр үнэлж Мөнхөөгийн Батбаярыг "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр шагнасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН