A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/171дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:

"4.Цэргийн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.

5.Цэргийн алба хаагч эмэгтэйн энэ хуулийн 171дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацааны төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх ба шимтгэлийг тухайн алба хаагчийн анги, байгууллага нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаж, шилжүүлнэ."

2/24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалахын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална."
 

2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2.Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно."
 

3 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "халагдсан бол" гэснийг "чөлөөлөгдсөн бол" гэж, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "халагдах тохиолдолд" гэснийг "чөлөөлөгдсөн тохиолдолд" гэж тус тус өөрчилсүгэй.
 

4 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарна." гэснийг хассугай.
 

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР