- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 120
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Доржсүрэнгийн Занданбатыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
