- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 121
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүнд цалин хөлс тооцож олгохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга /Д.Энхбат/-д зөвшөөрсүгэй.
3.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 79
Төрийн ордон, Улаанбаатар хот
Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.23 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
