- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 04
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилох тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр Лхагважавын Гангэрэл, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Ланганы Отгонтуяа, Равсалын Рэнцэнбазар, Нинжбатын Ууганбаатар, Амаржаргалын Энхбат, Намжилдоржийн Энхбаяр нарыг томилсугай.
2.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
