- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-АГТ СУМЫН СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮСЭД МӨРДӨГДӨХ ЖУРАМ
Сумын ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн
. ээлжит XVIII хуралдааны 08 тоот тогтоолын 02-р хавсралт
БАЯН-АГТ СУМЫН СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮСЭД
МӨРДӨГДӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Зорилго: Сумын төвд мал бэлчсэнээр нийтийн эзэмшлийн зам талбайг их хэмжээгээр бохирдуулах, ногоон байгууламжийг сүйтгэж, хайс эвдэх, хорооллын оршин суугчдын хогийг тараах, таьсан жимсний болон бусад мод, хүнсний ногоог идэх, малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож болзошгүй зэрэг сөрөг үр дагаврууд ихээр гарч иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан иргэд оршин суугчдын дунд явуулсан санал асуулга, хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэслэн малтай өрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон суурин мал маллагааны бүс нутагт нүүлгэн шилжүүлэхэд оршино.
1.2.Журмын хэрэгжилтийг сумын Засаг дарга удирдлага зохион байгуулалтаар хангаж, Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн, Газрын даамал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Мал эмнэлэгийн тасаг, сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс хөдөө аж ахуйн тасаг, багийн Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.
Хоёр.Засаг даргын Тамгын газрын хүлээх үүрэг
2.1.Нэг малчин өрхөд ногдох газрын хэмжээг 4800м- хүртэл байхаар тогтоож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газар эзэмшүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах.
2.2.Бэлчээрийг усжуулах, хүн малын ундны усан хангамжийг сайжруулах талаар дэмжих.
2.3.Малын үүлдэр угсаа чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх талаар дэмжиж, төсөл хөтөлбөрт хамруулах.
2.4.Тэжээлийн ургамал тарих сургалтад хамруулж, тэжээлийн ургамал тарих, дарш хийж сурахад дэмжлэг үзүүлэх.
2.5.Суурин мал маллагааны бүсэд мал маллахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ мэдээллийг хүргэх.
2.6.Мал оруулахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг бүс болгон дээр байршуулах.
Гурав.Сумын суурин мал маллагааны бүсэд суурьших
малчин өрхийн хүлээх үүрэг
3.1.Тогтоосон хугацаанд, заасан газарт малын хашаа хороог барьж тохижуулж суурьших.
3.2.Сумын төвийн ногоон бүсийн мал оруулахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээнээс дотогш малаа бэлчээхгүй байх.
3.3.Малын халдварт празиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг цаг тухайд нь бүрэн хамруулах.
3.4. Малын өтөг бууцыг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэж зөөж хаях.
3.5.Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой төрийн байгууллагаас гарсан шийдвэрийг биелүүлэх.
-оОо-
Текст томруулах
A
A
A