A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 12/73

Номгон

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 22. 1.15, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, албан байгуулага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, үйлдвэр үйлчилгээний газрууд, түр болон байнгын оршин суугч айл өрхүүдээс гарч байгаа ахуйн болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж, ачиж тээвэрлэх, устгах, булшлах ажил үйлчилгээний үнэ тариф, хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэд олон нийтэд мэдээллэх, шинэчлэгдэн батлагдсан үнэ тарифыг аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, "Цэвэр хот" ОНӨААТҮГазрын ажил үйлчилгээний чанарыг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Энхбаяр)-д даалгасугай.

3.Айл өрхөөс авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийг "Баянхонгор эрчим хүч" ЦТ ХХК-ний цахилгааны төлбөр дээр хураан авч холбогдох дансанд төвлөрүүлэн ажиллахыг "Баяхонгор Эрчим хүч" ЦТ ХХК-ний захирал (Ж.Уламбаяр)-д даалгасугай.

4.Аж ахуй нэгж албан байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, үйлдвэр үйлчилгээний газруудаас авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогыг Баянхонгор сумын Төрийн сан дахь "Цэвэр хот" ОНӨААТҮГ-ын 100032000947 тоот дансанд төвлөрүүлэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу захиран зарцуулахыг байгууллагын захирал (Ц.Баясгалан)-д зөвшөөрсүгэй.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний 12/12, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны 15/29 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ж.Бямбасүрэн)-д үүрэг болгосугай.

ДАРГА С.БАТЦЭРЭН