A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 16/02

Цомог

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙН

ХЭМЖЭЭ ТОГТООСОН ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтууд, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоосон 2022 оны 11/07 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулсугай.

2.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоосон 2022 оны 11/07 дугаар тогтоолын хавсралтад нэмэлтээр оруулах хураамжийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын менежментийг сайжруулан хураамжийн төлөлтөд тавьж, орлогыг сумын төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Бэхбат)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд хариуцуулсугай.

5.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд" нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БОЛДБААТАР

Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16/02 дугаар

тогтоолын хавсралт

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР МӨРДӨГДӨХ ХОГ

ХАЯГДАЛ ГАРГАСНЫ УЛМААС ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Хог хаягдлын төлбөр төлөгч

Хэмжээ хугацаа

Төлбөрийн хэмжээ (төг)

21

Үсчин, гутал засвар, оёдлын газар

сард

3,000

22

Тоглоомын газар, зурагчин, бусад

сард

2,500

23

Хүнсний дэлгүүр

сард

10,000

24

Барилгын материал, авто сэлбэг, барааны дэлгүүр

сард

7000+

25

ТҮЦ, үүнтэй дүйцэх жижиг худалдаа комиссын дэлгүүр

сард

3,000

26

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй АМ олборлогч бүлэг, нөхөрлөл

сард

50,000

27

Баяр наадам, нийтийн жагсаал цуглаан, цэнгээнт арга хэмжээ зохион байгуулагч

сард

20000-100000

28

Сумын нутагт түр байрлаж буй иргэн

сард

1,000

29

Цахилгаан станц

сард

5,000