A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам" батлах тухай
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/513, А/171

Улаанбаатар хот

"Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам" батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйл, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

"Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Журмын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Дамбий)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (Б.Батбаатар) нарт тус тус даалгасугай.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/50 дугаар тушаалаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшнийг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам"-ыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (С.Дамбий)-т даалгасугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ САЙД

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН САЙД

Л.ЭНХ-АМГАЛАН

Х.БУЛГАНТУЯА