- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам/
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 75
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам"-ыг нэгдүгээр, "Галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягт"-ын загварыг хоёр, гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж. хэрэгжүүлж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга. хошууч генерал Г Ариунбуянд даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайдын Ажлын алба (Б.Мөнх-Оргил)-д даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ
2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 138
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь заалтад заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам"-ыг нэгдүгээр, "Галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягт"-ын загварыг хоёрдугаар, гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянд даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргилд даалгасугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2023 оны "Журам батлах тухай" 75 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх