- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам/
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 75
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам"-ыг нэгдүгээр, "Галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягт"-ын загварыг хоёр, гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж. хэрэгжүүлж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга. хошууч генерал Г Ариунбуянд даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайдын Ажлын алба (Б.Мөнх-Оргил)-д даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A