- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 08 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.57 дахь заалт:
"5.1.57.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах."
2/21 дүгээр зүйлийн 21.1.48 дахь заалт:
"21.1.48.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 300000 төгрөг, зөвшөөрлийг сунгахад 150000 төгрөг."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
