A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээдийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор бүртгэж эхэлнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муурын бичил чипний стандартыг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор тогтооно.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасны дагуу нохой, муурын бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журмыг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор баталж, нохой, муурын нэгдсэн бүртгэлийн системийг нэг жилийн дотор хөгжүүлж, ашиглалтад оруулна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нохой, муурын нэгдсэн бүртгэлийн систем ашиглалтад орсноос хойш зургаан сарын дотор нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа дагаж мөрдөнө.

Хэвлэх

6 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож эхэлнэ.

Хэвлэх

7 дугаар зүйл.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна.

Хэвлэх

8 дугаар зүйл.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж, эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үржил хязгаарлах мэс ажилбар хийлгээгүй найм ба түүнээс дээш настай нохой, муурын асран хамгаалагчид Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалт хамаарахгүй.

Хэвлэх

10 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР