A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 11.7, 11.8 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

11.7.Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх

Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

11.8.Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх

Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР