- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм/
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 725
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 9.1.19 дахь заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан дүрмийг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Дүрэм батлагдсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Тусгай зөвшөөрлийн газар (Х.Номинбилэг)-т үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
5.Энэ дүрэм хүчин төгөлдөр болсон өдрөөс Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Дүрэм батлах тухай" 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 41
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/772 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-д, Тусгай зөвшөөрлийн газар (Х.Номинбилэг)-т тус тус даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
Текст томруулах
A
A
A