- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭРЛЭН СУМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 15
Хэрлэн сум
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын "тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалт, Хууль зүйн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам"-ын 9.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арван зургаадугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хэрлэн сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслэлийг зөөж шилжүүлэх төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
1.1.Авто тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслэлийн техникийн байдлыг шалгаж тогтоох, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай үед
1.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож байгаа.
1.3.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсхүл гэмт хэргийн улмаас эрэн сурвалжлагдсан этгээдийн тээврийн хэрэгсэл
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч (М. Шүрэнцэцэг)-т даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, хот, ХАА-н хөгжил, Байгаль орчин, Аялал жуулчлалын бодлогын хороо (Э.Амарсайхан)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Есдүгээр хуралдааны 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г. БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
