- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсэгрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга (Ж.Алдаржавхлан)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.БАТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
