- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Хөлөнбуйр сумын Тэргүүн хараат ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний/
ДОРНОД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 16
Чойбалсан
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 заалтуудыг тус тус үндэслэн Тэргүүн хараат ХХК--иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Тэргүүн хараат ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг хавсралтаар баталсугай.
2.Дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Тэргүүн хараат ХХК-ийн гүйцэтгэх захирал / Б.Долгормаа /-д даалгасугай.
3.Үнэ тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.
ДАРГА Б.ЭНХБААТАР
ГИШҮҮН М.НЯМСҮРЭН
ГИШҮҮН Ж.ЭНХЭЭ
Текст томруулах
A
A
A