A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Монгол Улсын 2024 онд импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/680

Улаанбаатар хот

Монгол Улсын 2024 онд импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн "Монгол Улсын 2024 онд экспортлох, импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай" 05 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн Монгол Улсын 2024 онд импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Хүнсний тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг (Д.Довчинсүрэн)-т даалгасугай.

3. Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН