- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар А/410
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
1."Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ыг нэгдүгээр, "Иргэн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх лавлагааг авах эрх бүхий байгууллагын жагсаалт"-ыг хоёрдугаар, "Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны загвар"-ыг гуравдугаар, "Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны загвар"-ыг дөрөвдүгээр, "Мэдээллийн эзний зөвшөөрлийн хуудасны загвар"-ыг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Т.Сүхболд), биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Л.Нямгэрэл) нарт тус тус даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/195 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
