- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАЛЗАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН ХАЛЗАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/02
Хатавч
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 18-р хуралдаанаас ТОГТООХ нь:
1.2023-2024 онуудад байгаль цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч, малчдын амьжиргаа хүндэрсэн тул малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 төгрөг байхаар тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татвартай холбоотой ажлыг хууль журмын дагуу хэрэгжүүлэн ажиллахыг Сумын засаг дарга / Г.Алтансүх/, Татварын улсын байцаагч / Э.Эрдэнбат/ нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14 ны өдрийн А/03 тоот тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01 ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажилахыг ИТХ-ын төлөөлөгч нарт даалгасугай.
ДАРГА Ө.ЗОЛЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
