A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Дугаар 26

Ховд

"ЖАРГАЛАНТ БУД ТРЕЙД" ХХК-Н ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Буянт сумын төвийн "Жаргалант буд трейд ХХК-н" дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг ''Жаргалант буд трейд ХХК''-ний захирал /Т.Энхбат/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Р.Янжмаа/-д даалгасугай.

ДАРГА Т.ДЭЛГЭРСАЙХАН

ГИШҮҮН Р.ЯНЖМАА