- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БҮРД СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БҮРД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 15/05
Онгон
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дах заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дах заалтуудыг үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг засаг дарга (М.Мөнхбаяр), тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Туулмаа) нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Малын тоо, толгойн хувь хэмжээг тогтоох тухай 4/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА М.ДЭЖИД
Текст томруулах
A
A
A
