- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ФЕРМЕР, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 30
Улаанбаатар хот
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, УЛСЫН АВАРГА ФЕРМЕР, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Улсын аварга малчин"-аар:
(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 54 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
-Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн малчин Жамсрангийн Хаянхярваа, Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Цэвээний Буянт, Цагааннуур сумын Тийрэг багийн малчин Буйманжавын Эрдэнэбаяр, Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Дамирангийн Баатархүү, Жавхлант сумын Бумбат багийн малчин Цэвээнжавын Цэрэнсамбуу, Сайхан сумын Номгон багийн малчин Мишигдоржийн Бямбажав, Алтанбулаг сумын Цөх багийн малчин Гатавын Баттулга;
-Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн малчин Батпүрэвийн Цэрэнсодном, Баянцагаан сумын Алтат багийн малчин Жалмаагийн Цогтбаатар, Лүн сумын Өгөөмөр багийн малчин Дамба-Юүрэнгийн Лхагвасүрэн, Дэлгэрхаан сумын Давст багийн малчин Хишигбандийн Баянжаргал, Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Бадамын Энхбаяр, Эрдэнэ сумын Өгөөмөр багийн малчин Маамын Батдэлгэр, Баян сумын Өгөөмөр багийн малчин Жамсрангийн Чулуунбаатар, Алтанбулаг сумын Замт багийн малчин Сандагдоржийн Батмөнх, Эрдэнэсант сумын Улаан-Ухаа багийн малчин Пунцагийн Ариунболд, Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн малчин Оргодолын Отгонбаатар;
-Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн малчин Лхайжавын Цэнд-Аюуш, Наранбулаг сумын Хужирт багийн малчин Мондгойн Гэрэлцогт, Хяргас сумын Хайрхан багийн малчин Хөхөөгийн Жамбал, Тариалан сумын Тарвагатай багийн малчин Нямаагийн Цэвээнравдан, Өлгий сумын Өлгийнуур багийн малчин Ендэнбээгийн Пүрэвжав, Түргэн сумын Рашаант багийн малчин Дэмбэрэлийн Дамбадорж, Сагил сумын Боршоо багийн малчин Буянхишигийн Дамбадорж, Бөхмөрөн сумын Гурванжигэртэй багийн малчин Тэсвээгийн Мөнхбат, Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Шоовойгийн Энхбаяр, Баянгол багийн малчин Лханагийн Даваасүрэн, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Амарсанаагийн Бадмаасүрэн, Улаангом сумын 8 дугаар багийн малчин Живзээгийн Батаа;
-Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн малчин Магсарын Лхагвасүрэн, Жаргалант сумын Рашаант багийн малчин Хонорбайн Өмирбек, Дарви сумын Дэлгэр багийн малчин Дамдиндоржийн Лхагвасүрэн, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Самбидын Эрдэнэбат, Чандмань сумын Тахилт багийн малчин Жүгдэрийн Баттулга, Ховд сумын Цагаанбургас багийн малчин Ауталивын Закерия, Дөргөн сумын Аргалант багийн малчин Шагдарсүрэнгийн Түвшинтөгс, Зэрэг сумын Бургасан багийн малчин Домоогийн Атар, Цэцэг сумын Баянгол багийн малчин Дашдоржийн Батсайхан, Үенч сумын Нарийнгол багийн малчин Цахиуртайн Баатархүү;
-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Олдохын Батхүү, Төмөрбулаг сумын Тариат багийн малчин Цогзолын Хүрэлбаатар, Галт сумын Арбулаг багийн малчин Довдонгийн Батмөнх, Тариалан сумын Баянхошуу багийн малчин Лүндэнбазарын Зоригт, Тавантолгой багийн малчин Чимэдбалжирын Батдорж, Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Чойжилжавын Чойнпоролжав, Рашаант сумын Талын-Ус багийн малчин Дарьсүрэнгийн Борбаатар, Их-Уул сумын Шивээ багийн малчин Лувсангармаагийн Энхтайван, Тосонцэнгэл сумын Сүүл-Уул багийн малчин Ишгээгийн Мөнхбат, Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн малчин Дугарын Бат-Өлзий, Ханх сумын Баясгалант багийн малчин Намдагийн Лхагвасүрэн;
-Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Баянхаан багийн малчин Минжүүрийн Амгаланбаатар, Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн малчин Лувсанжанживын Өлзийхутаг, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Шаравын Эрдэнэбаатар, Баян-Адарга сумын Сайхан багийн малчин Гантөмөрийн Дамдинпүрэв, Дадал сумын Балж багийн малчин Лхагвасүрэнгийн Алтан-Од, Мөрөн сумын Цагаантолгой багийн малчин Ядамсүрэнгийн Энхболд, Батноров сумын Идэрмэг багийн малчин Жавсанжавын Бөхчулуун, Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Жамъянсүрэнгийн Даваажав, Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Бадгарын Бат-Эрдэнэ, Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Бадарчингийн Эрдэнэбат;
-Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны малчин Түмэнбаярын Баярсайхан, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны малчин Чинтогтохын Бямбадаш нарыг тус тус шалгаруулсугай.
2."Улсын хошой аварга малчин"-аар:
-Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн малчин Базаргүрийн Бямбасүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Баянжаргалын Гантулга, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн малчин Даржаагийн Батсүх, Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн малчин Дүгэржавын Галбадрах, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Баатарын Батбаяр, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин Гончигсүрэнгийн Энхтөр, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Лхамрагчаагийн Тамирхүү, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элст багийн малчин Галсаншадавын Ууганбаяр, Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Жасрайн Одонпүрэв, Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн малчин Нямдаваагийн Даваасүрэн, Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн малчин Галяхүүгийн Батжаргал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улиастай багийн малчин Төмөр-Очирын Эрдэнэбат, Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн малчин Цэрэндоржийн Буджав, Онгон сумын 3 дугаар багийн малчин Ёндонжамцын Төгсмандах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн малчин Басангийн Балжинням, Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Чимэд-Очирын Цэрэндаваа, Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн малчин Бямбаагийн Дэчингончиг, Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн малчин Сэнгээгийн Энхбаатар нарыг тус тус шалгаруулсугай.
3."Улсын аварга саальчин"-аар:
-Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн саальчин Вандангийн Самбуу, Жаргалант сумын Асайт багийн саальчин Бямбын Пэлжээхүү, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн саальчин Жарангийн Мандах, Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн саальчин Мягмарсүрэнгийн Оюунцэцэг, Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн саальчин Дүгэржавын Сувд, Дорнод аймгийн Булган сумын Чулуут багийн саальчин Дуламсүрэнгийн Бямбасүрэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн саальчин Хүүхэний Болормаа, Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн саальчин Гонгорын Цэрэндолгор, Увс аймгийн Тэс сумын Нурагт багийн саальчин Жамсрангийн Наранчимэг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн саальчин Жамбаршаравын Уртнасан, Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Даваасүрэнгийн Сувд-Эрдэнэ, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн саальчин Цэвээндоржийн Хандмаа нарыг тус тус шалгаруулсугай.
4."Улсын аварга фермер"-ээр:
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн фермер Батбаярын Тунгалаг, Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн фермер Лхамсүрэнгийн Энхжаргал, Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн фермер Дэндэвийн Бямбасүрэн, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн фермер Ванчинжавын Төржаргал, Орхонтуул сумын Шар-Ус багийн фермер Бандийн Чинтөгс, Сант сумын Ивэн багийн фермер Бадарчийн Жаргалцогт, Баянгол сумын Хараа багийн фермер Янжмаагийн Баатарсүрэн, Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн фермер Баарайн Болд, Цээл сумын Сүүл буга багийн фермер Пүрэвийн Баяраа, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Тогтоолын Шагдарсүрэн, 32 дугаар хорооны фермер Шалхааны Мөнхтулга, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны фермер Норовын Баттөмөр, Налайх дүүргийн 3 дугаар хорооны фермер Төрөөхааны Бекет, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны фермер Цэцгээгийн Энхтулга нарыг тус тус шалгаруулсугай.
5."Улсын аварга тариаланч хамт олон"-оор:
-Булган аймгийн Рашаант сумын "Ти Эн Эс Эн Ти", Тэшиг сумын "Илэнхэн", Дархан-Уул аймгийн Орхон сумын "Шинэ орчин трейд", Дорнод аймгийн Баян-Уул сумын "Буудайн алтан үүд", Орхон аймгийн Жаргалант сумын "Орхонтариа", Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Далай одод трейд", Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Ачит Оргил", Хушаат сумын "Голын өндөр", Зүүнбүрэн сумын "Энх хос мөрөн", Баянгол сумын "Баян шинэ зам", Төв аймгийн Эрдэнэсант сумын "Буянт төв", Батсүмбэр сумын "Агро-Альфа", Угтаалцайдам сумын "Фамили фүүдс трейд", Увс аймгийн Сагил сумын "Арвижих Увс", Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Мөнхнөөлөг" ХХК-уудыг тус тус шалгаруулсугай.
6."Улсын аварга тариаланч"-аар:
-Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Бүркитханы Хасымын, Баяннуур сумын иргэн Шакиланы Салауат;
-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Цэвэлмаагийн Ганбат;
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Эг тариа" ХХК-ийн механикжуулагч Санжаагийн Болдбаатар, иргэн Батдорлигийн Мөнх-Од, Хангал сумын "Молор-Эрдэнэ түрүү" ХХК-ийн механикжуулагч Юнгэрэнгийн Батцэнгэл, Сэлэнгэ сумын "Интосэ" ХХК-ийн механикжуулагч Должинсүрэнгийн Эрдэнэцогт;
-Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн Дагвын Эрдэнэбаатар;
-Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Баасанжавын Амгаланжаргал, Хонгор сумын "Бөхөнт" ХХК-ийн механикжуулагч Жавзмаагийн Сандагсүрэн;
-Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Энхтулга, Жигбаатарын Рэнцэнзаяа, Дашбалбар сумын иргэн Дамдингийн Цэнгэлмаа;
-Завхан аймгийн Улиастай сумын иргэн Дагвадоржийн Нямсүрэн, Балжиннямын Жаргалсайхан;
-Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Хайрхан оргил уул" ХХК-ийн механикжуулагч Баянгийн Ганбат, Цагааннуур сумын "Ургацын хишиг" ХХК-ийн механикжуулагч Пүрэвнямын Баянмөнх, Алтанбулаг сумын "Чагтай" ХХК-ийн механикжуулагч Хүрлээгийн Алтанхуяг, Ерөө сумын "Их шинэстэй" ХХК-ийн механикжуулагч Раднаагийн Баярсайхан, "Бугант Ерөө буудай" ХХК-ийн механикжуулагч Жигжидийн Батбаяр, Түшиг сумын "Бооцын тариа" ХХК-ийн механикжуулагч Болдбаатарын Өнөрцэнгэл, "Анхтамир" ХХК-ийн механикжуулагч Батболдын Насанбуян, Орхон сумын иргэн Уужинбаагийн Эрдэнэсан, Мандал сумын иргэн Санжаадоржийн Лхагвацэрэн;
-Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Норпилын Цэрэнсодном, Жаргалант сумын "Алтан тошлой" ХХК-ийн механикжуулагч Дуламжавын Батхүү;
-Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Зундуйн Дамшигбазар;
-Ховд аймгийн Буянт сумын иргэн Мухамедийн Милихат, Мянгад сумын иргэн Адраашийн Баатархан, Ховд сумын иргэн Хасымын Сабиржан, Жаргалант сумын иргэн Очирбатын Сүх-Очир;
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Жанцангийн Бямбасүрэн, Тариалан сумын "Алтан хажир" ХХК-ийн механикжуулагч Цэдэн-Ишийн Тэрбиш;
-Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Батнасангийн Оюунцэцэг, Улаангом сумын иргэн Лосолын Алтай, Наранбулаг сумын иргэн Мөнхийн Цүлтэм;
-Төв аймгийн Борнуур сумын иргэн Зундуйн Энхтүвшин, Баянцогт сумын "Түмэн атар" ХХК-ийн механикжуулагч Борын Баясгалан;
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Чойдоржийн Эрдэнэцэцэг, Мөрөн сумын иргэн Жамцын Чинзориг нарыг тус тус шалгаруулсугай.
7."Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга фермер, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч"-аар шалгарсан малчид, тариаланчид, иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд алдаршуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэргүүн туршлагыг нь сурталчлах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
