- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Төрөлжсөн асрамжийн газарт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журам/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/188
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрөлжсөн асрамжийн газарт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээн авах, шилжүүлэх, гаргах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Ундрал), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (З.Энхболд)-т тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
