- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Итгэлцүүр хэрэглэх журам/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/202
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Итгэлцүүр хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал), хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн "Журам, аргачлал батлах тухай" А/64 дүгээр тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A