- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай /Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэтгэвэр олгох журам/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/190
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэтгэвэр олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Ундрал), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (З.Энхболд) -т тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/156 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
