- Нүүр
- Монгол Улсын хууль
- ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 281дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн "дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно." гэсний дараа "Нийслэл нь гадаад үнэт цаасыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргаж болно." гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалтын "дотоодын зах зээлд" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
